АНУ-ын Лос Анжелес хотноо дэлхийн дуу хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн наадамд Америкийн залуу дуучин Билли Айлиш түүх бүтээж тус наадмын таван гол шагналыг хүртсэн байна.
Өдгөө дөнгөж 18 настай тэрбээр оны шилдэг дуу, шилдэг шинэ залуу уран бүтээлч, шилдэг цомог, шилдэг бичлэг, шилдэг поп цомгийн шагнал хүртсэн нь хамгийн өрсөлдөөнтэй дөрвөн төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болж түүхэнд бичигдлээ. Ингээд тэр дуучин Тэйлор Свифтийн амжилтыг эвдэж чадлаа.
Оны шилдэг дууны шагнал хүртсэн Билли Айлишын "Bad guy" дууг хүлээн авна уу.
Эх сурвалж: BBC