Ногоо идэж чаддаггүй юу? Энэ нь таны гентэй холбоотой байж болох юм | News.MN

Ногоо идэж чаддаггүй юу? Энэ нь таны гентэй холбоотой байж болох юм

Соёл зөвлөж байна

Ногоо идэж чаддаггүй юу? Энэ нь таны гентэй холбоотой байж болох юм

Хураангуй:

  • Хүнсний ногоо илүү гашуун амтагддаг ген зарим хүмүүст байдаг байна.
  • Амтлах ген нь хүнийг ямар зүйлд илүү дуртай болохыг тодорхойлж байдаг.
  • Хэлний амтлах булцууны мэдрэг байдал нь нас ахих тусам буурдаг тул хүүхэд байхдаа дургүй байсан хүнсний ногоонуудаа хөгширсөн хойноо зүгээр иддэгийн шалтгаан энэ юм.

ЯАГААД ЗАРИМ ХҮМҮҮС НОГОО ИДЭЖ ЧАДДАГГҮЙ ВЭ? 

Хүн AVI болон PAV гэх 2 төрлийн амтлах гентэй төрдөг бөгөөд эдгээр 2 генийн шинж чанараас хамаарч гашуун амтанд мэдрэг, эсвэл дуртай болдог байна. Энэ 2 ген нь хүний ямар хоолонд дуртайг тодорхойлохын сацуу ямар ужиг өвчнөөр өвдөхөд хүртэл нөлөөлдөг байна.

Жимс хүнсний ногоонд агуулагдаж буй шим тэжээл нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин болон бусад архаг өвчнийг үүсгэгч 2 гол хүчин зүйл болох үрэвсэл, исэлдлийн процессыг бууруулдаг. Тэгэхээр жимс хүнсний ногоонд дургүй хүмүүс эдгээр өвчнөөр өвдөх эрсдэл илүү нэмэгддэг байна.

Мөн хүнсний ногоонд агуулагдах эслэг, фолат, витаминууд нь хоол боловсруулах болон дархлалын тогтолцооны үйл ажиллагааг дэмжин эрүүл байх гол нөхцлийг бүрдүүлдэг билээ.

Тэгэхээр нэгэнт ийм төрлийн гентэй хүмүүс ногооны гашуун мэдрэмжийг бууруулахын тулд хүнсний ногоог жигнэж хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр гашуун амтыг багасгаж идэхэд илүү амар болох юм. Дахин хэлэхэд амтлах булцуу нь биднийг нас ахих тусам мэдрэмж нь буурдаг тул та хүүхэд байхдаа ногоо идэх дургүй байлаа гээд бүх насаараа идэж чадахгүй байна гэсэн үг биш юм шүү.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Биологч 2020-01-28 150.129.142.76

Хүн амьтдаас ялгаатай нь ямар ч үндэстний хоолыг идэж сурдаг онцлогтой байдаг. Бүх зүылийг ген рүү түлхэж болохгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж