Засгийн газраас нийт 11 улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг томилох саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс эдгээр Элчин сайдуудыг дэмжсэн бөгөөд өнөөдөр МАН-ын бүлэг хэлэлцсэн ч есөн Элчин сайдыг дэмжиж, хоёрыг нь дэмжихгүй гэжээ. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Бүрэнбаярыг томилох санал гарсан тэгвэл МАН-ын бүлгийн зүгээс хэтэрхий өндөр настай, төрийн албаны тухай хуульд тавигдах наснаас өндөр байгаа учраас дэмжих боломжгүй гэжээ. Түүнээс гадна МАН-ын бүлэг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Өнөрзаяаг томилохыг дэмжсэнгүй. Учир нь тэрбээр дипломат албанд ажиллаж байгаагүй, туршлагагүй учраас томилох боломжгүй гэж үзсэн байна. Харин бүлэг дэмжсэн есөн Элчин сайдыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх юм.
ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙЛӨГЧ, МАН-ЫН БҮЛГЭЭР ДЭМЖИГДСЭН ЭЛЧИН САЙДУУД:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Цэнгэл
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гансүх
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Болормаа
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Мандахбилэг
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Ганболд
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Батцэцэг
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Баттөмөр
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Баярсайхан
- Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганболд
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ