АНУ-ын элчин сайдын яам руу 5 пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын элчин сайдын яам руу 5 пуужин харважээ

АНУ-ын элчин сайдын яам руу 5 пуужин харважээ

Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яам өчигдөр /2020.01.26/ пуужингийн цохилтод өртжээ. Багдад хотын “ногоон бүс” буюу төрийн байгууллага, гадаад улс орны дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг бүс рүү таван пуужин харваснаас гурав нь АНУ-ын элчин сайдын яамны газар нутаг дээр унасан байна. Уг халдлагын улмаас гурван хүн шархадсан бөгөөд хохирогчид аль улсын иргэд болох нь тодорхойгүй байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ, Ираны харилцаа таарамжгүй байгаа сүүлийн хэдэн сар АНУ-ын элчин сайдын яам хэд хэдэн удаа халдлагад өртсөн хэдий ч яг элчин сайдын яамны газар нутаг дээр пуужин унасан тохиолдол анхных юм.

Одоогоор АНУ-ын төрийн департамент энэ халдлагад Ираныг шууд буруутгаагүй ч тус улсаас ирэх аюул заналын талаар нарийвчлан судлах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагууддаа өгсөн байна. Халдлагын ард аль улс, бүлэглэл байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
10
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж