“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд зориулж өөрийн гэр бүлийн буяны сангаараа дамжуулж таван сая ам.доллар хандивласан тухай “China Daily” сонин мэдээлжээ.
“Bill & Melinda Gates Foundation” сан коронавирусийн дэгдэлтийг дарах ажилд оролцож буй Хятадын хувийн болон төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж. Хандивын мөнгийг халдвар авсан хүмүүсийг илрүүлэх, тэднийг тусгаарлах, эмчлэх, вирусний вакциныг гарган авах ажилд зарцуулах юм байна.
Тус сангийн Хятад дахь салбарын тэргүүн Ли Иногийн мэдээлснээр, тус буяны байгууллага мөн Африкийн орнуудад коронавирусийн халдвар тархах эрсдэлийг хянах, бууруулах арга хэмжээ авахад зориулж, дахин таван сая ам.доллар гаргаад байгаа гэнэ.
Эх сурвалж: CHINADAILY
Холбоотой мэдээ