Hоолуураар урласан Монгол дээл | News.MN

Hоолуураар урласан Монгол дээл

Hоолуураар урласан Монгол дээл

Од эрхсийн нөлөөгөөр Монголчууд өтгөс нялхас, түмэн олонд ээлтэй ХVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилтэй учран золгох гэж байна.

Монголчууд бид “Сар шинийн баяр”-аар ургах нартай зэрэгцэн шинэ дээлээ өмсөж, үндэсний хийцтэй чамин эдлэлээр гангарч, өв соёлоороо бахархдаг түмэн билээ. Үндэсний дээлийг төрөл бүрийн материалаар урладаг ч ямааны ноолуураар хийсэн дээл өнгө, хийцийн хувьд хамгийн чанартайд тооцогддог.

Говь ХК нь 39 жилийн турш дээд зэрэглэлийн техник, технологиор бүх шатны боловсруулалтыг хийсэн ноолууран драпаар үндэсний дээл, дээлэн пальто, лоовууз зэргийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсээр ирсэн. Ноолууран драпаар урласан Говь брэндийн үндэсний дээл классик хэлбэрийг тодотгож, бор шаргал, саарал гэх мэт завсрын өнгөөр худалдаанд гарчээ.

Мөн Говь ХК “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан дээлэн захтай, ташуу энгэртэй пальтог шинээр үйлдвэрлэж, өнгө, загварын өргөн сонголттойгоор худалдаалж байна.

Та Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Утас: 7004-8888

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-28 192.82.70.145

Ноолууран драп гэж нэрлэхгүй шүү дээ мэргэжлийн хэллэг алга болжээ …

Avatar

Зочин 2020-01-28 202.9.40.42

Монгол ноолуурын үүрдийн үнэнч хэрэглэгчид нь Монголчууд шүү дээ

Avatar

Зочин 2020-01-28 202.9.40.42

Тоогоод дээл хийгээд байгаан биш үү

Avatar

Зочин 2020-01-28 66.181.161.67

Одоо ийм үнэтэй дээл хэрэггүй ээ. Цагаан сар болохгүй. Дээр нь Говь монгол хэрэглэгчдээ тоохоо байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж