Дэлхий нийт Коби Брайантад хүндэтгэл үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Дэлхий нийт Коби Брайантад хүндэтгэл үзүүлж байна

Дэлхий нийт Коби Брайантад хүндэтгэл үзүүлж байна

Сагсан бөмбөгийн нэгэн цагийг эзэлсэн тоглогчдын нэг Коби Бийн Брайант орон нутгийн цагаар ням гаригийн орой бэлтгэлийн бааз руугаа хувийнхаа нисдэг тэргээрээ зорчиж явахдаа харамсалтайгаар амиа алдсан тухай бид та бүхэнд мэдээлсэн билээ.  Тэгвэл дэлхий даяар энэхүү явдалд харамсан гашуудаж буйгаа илэрхийлж байна.

Өнөөдөр Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн талбайд нийт зургаан тоглолт явагдлаа. Эдгээр тоглолтуудын эхний 48 секундын турш багууд харилцан зөвшилцөж Коби Брайантыг хүндэтгэн ямарваа нэгэн довтолгоо хийгээгүй байна.

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелос хотын Стэйплэс центр буюу Коби Брайантын амьдралынхаа 20 жилийг өнгөрүүлсэн газарт түүний үнэнч хөгжөөн дэмжигчид цуглаж, Кобид хүндэтгэл үзүүлэн бүгд нэгэн дуугаар "Thank you Kobe" буюу " Баярлалаа Коби" хэмээн чангаар хэлж, эмгэнэлээ илэрхийлжээ.

Мөн NBA-ийн тоглогчид болон олон танил эрхмүүдийн зүгээс өөрсдийн мэдэгдлийг хийгээд амжсан.

  • Майкл Жордан "Би Коби болон Жианнагийн тухай аймшигтай мэдээг сонсоод цочирдлоо. Үгээр энэхүү өвдөлтийг илэрхийлэх боломжгүй. Би Кобид хайртай байсан. Тэр яг л миний дүү шиг байсан"
  • Жерри Уэст "Би мэдээг сонсоод итгэх үгүйгээ мэдэхгүй байлаа. Өөрөө өөртөө энэ үнэн байх ёсгүй гэж хэлж байлаа. Надад яг л хүүгээ алдаж буй мэт мэдрэмж төрж байна."
  • Дуэйн Уэйд "Миний амьдралын хамгийн гунигтай мөчүүдийн нэг.Түүнээс илүү гарах хэн ч үгүй. Коби бол намайг хурцлах тэр хүн байсан."
  • Карийм Абдул-Жаббар "Ихэнх хүмүүс түүнийг хүүхэд залуучуудад сагсанбөмбөг тоглох хүсэл мөрөөдлийг нь асаасан тамирчин гэдгээр нь санах байх. Гэхдээ миний хувьд тэр тамирчнаас илүү хүнээрээ үүрд дурсагдах болно"
  • Шакил О’Нил "Коби дүүгээ болон авга дүү Жианна алдсан энэ их уй гашууг илэрхийлэх арга алга. Би чамайг үргэлж хайрлаж, санаж байх болно Коби"
  • Дональд Трамп "Коби Брайант бол дөнгөж амьдрал нь эхэлж байсан бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчдийн нэг яахын аргагүй мөн. Тэр гэр бүлдээ маш их хайртай, ирээдүйдээ хүсэл тэмүүлэл дүүрэн байсан. Түүний охин Жианна амиа алдсан энэ мэдээг улам дордуулж байна"
  • Барак Обама "Коби бол дөнгөж утга учиртай хоёрдох амьдралаа эхлүүлж байсан талбайн домог. Түүний охин Жианна амиа алдсан нь эцэг эх бидний хувьд улам зүрх шимшрэмээр байна. Мишель бид хоёр Ванесса болон бүхий л Брайантын гэр бүлийн мартагдашгүй өдрийн төлөө хайр энэрэл, залбирлаа явуулах болно"

Даллас Маврикс багийн эзэн Марк Кубан American Airlines цэнгэлдэхдээ Коби Брайантын 24 дугаарыг мөнхлөх болсноо зарласан билээ. Мөн саяхан Жамал Кроуфорд " NBA-ийн логог өөрчилж, Кобигийн дүрийг мөнхлөх хэрэгтэй" хэмээжээ. Харин Леброн Жэймс болон Кайри Өрвин нарын хувьд энэхүү мэдээ хүнд тусч Кайри Өрвин өнөөдрийн тоглолтонд оролцоогүй бол Леброн Жэймс одоог хүртэл чимээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж