Монголбанк: "Ариг"-ийн үйл ажиллагаа хэвийн | News.MN

Монголбанк: "Ариг"-ийн үйл ажиллагаа хэвийн

Монголбанк: "Ариг"-ийн үйл ажиллагаа хэвийн

Монголбанк: "Ариг"-ийн үйл ажиллагаа хэвийн

“Ариг” банкинд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг нэгдүгээр сарын 24-ний өдөр гаргасан. Тэгвэл өнөөдөр /2020.01.27/ энэ талаар Төв банкнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Банкны тухай хуульд заасны дагуу Төв банкнаас арга хэмжээ авчээ. Уг хуулийн  49-р зүйлд зааснаар "Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно" гэж заасан байдаг.  Хуулийн дагуу банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Ариг” банк нь Монгол Улсын банкны системийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд хоёр том хөрөнгө оруулагчтай юм байна. Хөрөнгө оруулагчид банкийг 61:39 хувиар эзэмшдэг байна. 2019 оны эцсийн тайлангаар “Ариг” банк Монголбанкнаас тогтоож өгсөн төлбөр гүйцэтгэх чадварын зохистой харьцаа хэвийн байгаа юм байна. Харин Монголбанкны ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа нь хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж чадахгүй байгаагаас ТУЗ-өө бүрэн томилж чадаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Зохистой засаглал алдагдсан тул “Ариг” банканд нөхцөлт удирдлага томилсон” гэлээ.

Төв банкны өнөөдөр гаргасан мэдэгдэлд  дурдсанаар  “Ариг" банк Монголбанкны Ерөнхийлөгчийн өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохисгүй засаглал алагдсан. Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөс хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ариг банкнаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон  өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь Ариг банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэжээ. 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-27 45.41.180.75

Novshiin erel erdenebatiin bank. Olon gol gorkhi shirgeesen. Ter munguu solongosiin casinod tushaacan

Avatar

Зочин 2020-01-27 202.21.108.52

Ариг дууссан биз, хир их хадгаламж авсын болдоо.

Avatar

Зочин 2020-01-27 202.126.89.94

зохисгүй засаглал алагдсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж