“Тод Каннам” эмнэлгийн эмч нарыг шүүх хурал дахин хойшиллоо | News.MN

“Тод Каннам” эмнэлгийн эмч нарыг шүүх хурал дахин хойшиллоо

“Тод Каннам” эмнэлгийн эмч нарыг шүүх хурал дахин хойшиллоо

“Тод Каннам” эмнэлгийн эмч нарыг шүүх хурал дахин хойшиллоо

Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Тус эмнэлгийн эмч нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг  энэ сарын 13-ы өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд болсон юм. Энэ  үеэр  хохирогчийн талаас “Тод Каннам” эмнэлгийн хуулийн гэрчилгээ дээрх нэр нь “ТОДББ" ХХК учраас тус компанийн гүйцэтгэх захирал Д.Тоднямыг  иргэний хариуцагчаар  татуулах хүсэлт гаргасан.

Шүүх хүсэлтийг анхааралтай сонсоод энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх боломжгүй учраас шүүх хуралдааны товыг өнөөдөр /2020.01.27/ 12.00 цагт болгон зарласан байдаг.  Тэгвэл шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Э.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг  хоёрдугаар сарын 10-ны өдрийн 1200 цагт товложээ.

Дээрх хэрэг холбогдогч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэгдэх хэсэг /10.6 Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан. Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмч 2020-01-27 66.181.161.79

Залуу хүн алдах онох зүйл зөндөө гарна.хянуур өөр эмч нартайгаа зөвлөж хагалгаа хийх эсэхээ шийдэх хэрэгтэй байсан.өөртөө дэндүү найдах чинь бас алдаа гаргахад хүрнэ.ар гэрийнхэнтэй байнга холбоотой байж уулзаж байхгүй дэ.хүний амь нас хэцүү юм да.уг нь эрсдэл гаргана гэж эмч хагалгаанд ордоггүй юм.энэ бол ахадсан хагалгаа болж дэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж