Архангай: Өвчтөнийг тусгаарлан, эмчилж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Архангай: Өвчтөнийг тусгаарлан, эмчилж байна

Архангай: Өвчтөнийг тусгаарлан, эмчилж байна

НЭМЭЛТ: 14.30 ЦАГ

Дээрх сэжигтэй тохиолдлын талаар Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Өлзийсайханаас тодруулахад “Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэний хувьд 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр Хонгконг руу явж, нэгдүгээр сарын 3-ны өдөр нутагтаа ирсэн. Тэгэхээр коронавирусийн халдвар тархахаас өмнө яваад ирсэн гэсэн үг. Өнгөрсөн шөнө аймгийн эмнэлэгт халуурсан, хатгалгаа өвчний шинж тэмдэгтэйгээр хандсан тул бид сэжигтэй байж болзошгүй гэж үзэж, тусгаарласан байгаа. Өвчтөнөөс авсан шинжилгээг ХӨСҮТ рүү явуулж, өвчтөнийг тусгаарласан. Одоогоор биеийн байдал нь хэвийн, өндөр халуурч, хүнд байна гэдэг нь ташаа мэдээлэл. Дээр нь гэр бүлийнхнийг нь тусгаарлаагүй. Манай эмнэлэгт амны хаалт, гар ариутгагч бодисын хүрэлцээ хангалттай байна” гэлээ.

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээллийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хонгконг руу яваад ирсэн хүний халдвар тээж болох нууц үе 14 хоног нь өнгөрсөн. Түүнээс хойш амьсгалын замын халдвар өвчин нь хатгаа болон хүндэрсэн тул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тухайн хүнээс вируслогийн шинжилгээ дахин авсан. Шинжилгээний хариу гараагүй байна” гэжээ.


Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй учраас өнөөдөр /2020.01.27/ тус аймгийн Онцгой комисс хуралдсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тус аймагт 46 настай эмэгтэй саяхан гадаад улсад зорчиж ирсэн бөгөөд уг вирусийн халдварынх байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан, хариу нь 72 цагийн дараа гарах юм байна.

Тус аймгийн Онцгой комисс хуралдаж, тодорхой арга хэмжээ авахаар ярилцсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн гадаадад энэ сарын 1-3-ны өдрүүдэд зорчжээ.

Өвчний нууц үе нь 7-14 хоног гэж ДЭМБ-аас зарлаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
339
ХарамсалтайХарамсалтай
124
БурууБуруу
37
ГайхмаарГайхмаар
37
ТэнэглэлТэнэглэл
24
ХахаХаха
13
ЗөвЗөв
12
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж