Грэмми 2020: Одод хувцаслалтаараа улс төржив | News.MN

Грэмми 2020: Одод хувцаслалтаараа улс төржив

Грэмми 2020: Одод хувцаслалтаараа улс төржив

Грэмми 2020: Одод хувцаслалтаараа улс төржив

Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн томоохон үйл явдлуудын нэг “Грэммийн шагнал” гардуулах ёслол энэ жил 62 дахь жилдээ АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадмын ёслолын арга хэмжээ өчигдөр нисдэг тэрэгний ослоор охиныхоо хамт амиа алдсан домогт сагсчин Кобе Брайантын дурсгалыг хүндэтгэн “Cuz I love you” дуугаар эхлүүлсэн нь олон мянган үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө.

Мөн олны танил хүмүүсийн улаан хивсний ёслолын үеэр өмссөн хувцас олны анхаарлыг татсан юм. Тухайлбал, жүжигчин Меган Пормер “No war Iran” гэсэн бичигтэй АНУ, Ираны төрийн далбаа бүхий даашинз өмссөн байсан бол дуучин Жой Вилла АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ирэх сонгуульд дэмжиж буйгаа илэрхийлж урд талдаа “Trump 2020”, хойд талдаа “Impeached and re-elected” гэх үгтэй даашинзаар гангарчээ. Түүнчлэн Америкийн дуучин Рики Ребел мөн л Дональд Трампад итгэл үзүүлэх эсэхийг эсэргүүцэж маш зоригтойгоор өгзгөн дээрээ “Impeach this” хэмээн бичсэн байна.

Сонирхуулахад, БНСУ-ын BTS хамтлаг анх удаа Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцож байгаа билээ.

Та бүхэнд оны шилдгүүдийг танилцуулж байна.

Оны шилдэг дуу Билли Айлиш "Bad Guy"

Шилдэг клип- Lil Nas X & Рэй Билли Сайрус "Old Town Road"

Шилдэг жааз соло бүтээл-Рэнди Брекер "Sozinho"

Шилдэг жааз дууны цомог-Эсперанца Сполдинг  "12 Little Spells“

Жазз хөгжмийн шилдэг цомог-Брэд Мелдау "Finding Gabriel"

Кантри урсгалын шилдэг соло дуу Вилли Нельсон "Ride Me Back Home"

Шилдэг рэп дуу– Шайа Бин Авраам-Жозеф & J. Cole  "A Lot"

Шилдэг рэп үзүүлбэр-Nipsey Hussle "Racks In The Middle"

Шилдэг рок дуу-Гэри Кларк "This Land" дуугаараа

Шилдэг рок дууны цомог– Cage The Elephant "Social Cues"

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж