Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томилохоор болжээ. Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Б.Батцэцэгийг элчин сайдаар томилохоор Засгийн газраас дэмжсэн. Үүнтэй холбогдуулан, Б.Мөнхжинг дэд сайдаар томилох саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан талаар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дээр танилцуулжээ. Тэрбээр, залуу дипломатч Б.Мөнхжинг Д.Цогтбаатар сайдтай нэг баг болж, Гадаад харилцааны салбарын ажилчдын ёс зүй, мэргэжлийн чадварыг сайжруулах, сахилга батыг дээшлүүлэх, сүүлийн үед ихээр унаад байгаа салбарын нэр хүндийг ахиулах даалгавар өгч, уг томилгоог хийж байгаагаа онцолжээ.
Б.Мөнхжин нь 2008 оноос ГХЯ-д ажилласан, Лондонд дипломатчаар сууж байсан 10 гаруй жилийн ажлын туршлагатай нэгэн юм. Тэрбээр сүүлийн хоёр жилд Ерөнхий сайдын зургаан гадаад айлчлалд зөвлөж ажилласан бөгөөд Оксфордод мэргэжлийн зэргээ дээшлүүлсэн бөгөөд одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөрөөх ажиллаж байгаа билээ. Түүнийг томилох эсэх асуудлыг Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ