Төрийн ордон хар зах болов

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Төрийн ордон хар зах болов

Төрийн ордон хар зах болов

Хятадад дэгдсэн коронавирусын тахалаас урьдчилсан сэргийлж, ерөнхий боловсролын болон их дээд сургууль мөн цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хааж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг Улсын онцгой комиссо хориглосон. Энэ шийдвэр Ч.Улаан сайдын удирдсан яаманд, мөн Төрийн ордонд хамааралгүй бололтой. Тодруулбал, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадагшаа урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих үүднээс эх оронч худалдан авалт зохион байгуулж байгаагаа яамны албаны мэдээнд онцолжээ.  Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ сарын аяны хүрээнд энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм байна. Харин үүнийг харсан хүмүүс төрийн ордныхон дүрэм, журам ямар ч хамаагүйг нотолсон үзэсгэлэн худалдаа боллоо гэж шүүмжилж байна.  Эндээс харахад төрийн  ордныхныг гадуур зах дэлгүүр хэсэх цаг, завыг нь хэмнэв үү, эсвэл Төрийн ордонд коронавирус нэвтэрч чадахгүй гэж томров уу.

Магадгүй Төрийн ордны жижиг, дунд үйлдвэрлэгч дарга нар бүтээгдэхүүнээ сурталчилж байна гэх хардлага ч бий.   ЖДҮХС-гаас зээл аваагүй гишүүд тун цөөн. Ялангуяа МАН-ынхан тэрбум, тэрбумаар нь хувааж идсэн ЖДҮ-ийн мөнгөөрөө юу хийснээ танилцуулахаар Төрийн ордныг хар зах болгож, элдэв эрээн мяраан зүйлсээр дүүрсэн үзэсгэлэн худалдаа гаргасан ч байж мэднэ.

Арван хувийн хөнгөлөлт үзүүлэх уг үзэсгэлэн худалдаанд оролцох эрхгүй.  Ямар ч байсан эсгий таавчигнаас эхлээд дээл хувцас зарж, ингээд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан Төрийн ордныг хар зах болголоо. Цаашдаа "Нарантуул"-ынхан Төрийн ордонд нүүгээд ирвэл гайхах шаардлага гарахгүй биз.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж