Оюутолгойн төсөлд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа 140 гаруй гэрээт компани байдгийн нэг болох SSM ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа, үндэслэлгүй ажлаас халах байдлаас болж хохирсон ажилтнууд мэдээлэл хийлээ. Тухайн байгууллага нь Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч компани болсон бөгөөд хоол үйлдвэрлэл, угаалга, ус түгээлт зэрэг үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг аж. Тэдний хөдөлмөрлөх нөхцөлийг хангаагүй, үндэслэлгүйгээр ажлаас халах үйлдэл нэмэгдэж, одоогийн байдлаар 20 хүн ажлаас чөлөөлөгдсөн байна.
Энэ талаар SSM ХХК-ий ҮЭХ-ны дарга Б.Ононхангай хэлэхдээ “Манай компани 1200 гаруй ажилтантай. ихэнх нь Өмнөговь аймгийн орон нутгийн ажилчид. Уурхайн нөхцөлд гэрээсээ хол ажилладаг бидний хувьд ажиллах хөдөлмөрийн орчин алдагдаж, цалинг нугалж хасах, үг үзэл бодлоо илэрхийлэх оролдлого бүрийд ажлаас халах тушаалаар айлган, дарамт учруулж байна. Үүссэн нөхцөл байдлыг тухайн аймаг болон компанийн удирдлагуудад удаа дараа мэдээлсэн хэдий ч бидний талд дорвитой шийдвэр гаргаж өгөхгүй байгаа” гэсэн юм.
Ажлаас халагдсан ажилчдад халсан талаарх мэдээллийг утсаар хүргэдэг ч яг ямар зөрчил, үндэслэлтэй халсан талаарх бүрэн гүйцэд мэдээлэл, шийдвэрийг харуулахгүй байгаа нь танил тал, хамаатан саднаа ажилд авахаар бэлдэж байна гэх хардлагыг ч үүсгэж байгаа аж. SSM ХХК-ий толгой компани болох 51 хувийг эзэмшдэг “Таванбогд ХХК”, 49 хувийг эзэмшдэг SIC ХХК зэрэг удирдлагуудад энэ байдлыг мэдэгдэхээр яаралтай уулзах хүсэлтийг 2019 оны аравдугаар сард тавьсан хэдий ч хүлээн авч уулзаагүй байна. Иймд тухайн хохирсон ажилчид хариуцагч компанийг Оюутолгой ХХК-тай хийсэн гэрээг цуцалж, дараагийн үйлчилгээ үзүүлэх компанид хохирсон ажилчдыг эргүүлэн татах талаар зохих арга хэмжээ авч ажиллах талаарх шаардлагыг хүргүүлж байгааг дурдлаа.
Үндсэн ажилчид болон гэрээт ажилчны уурхайд ажиллах ажил адил байдаг. Гэвч гэрээт ажилчид үндсэн ажилчдаас доогуур цалинтай, хүйтэн тоггүй өрөөнд хувцсаа сольдог, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх бус гэрээний ажлаа дуусгахыг шаарддаг, хангамж бага гэх мэтчилэн олон асуудал байгааг хэлж байв.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Зочин 2020-01-27 202.21.108.52
Энэ хэн гээч улстөрчийн компани вэ. Оюутолгойн ханган нийлүүлэлтээс томоохон авлига авсан улстөрч байгаа гэдэг нь тодорхой.
Зочин 2020-01-27 202.126.89.95
Таван Богд
Зочин 2020-01-27 64.119.20.2
Ажилчидаа та нар сайн тэмцэх хэрэгтэй тэд нар та нарын үгийг анхааралтай сонсож ойлгодог болтол тэмцэхгүй бол алуурын ажил хийлгэсээр байх шунал сонирхолтой цалин дэндүү бага энэ бол боловсрол гүй гэдэг нэрийн дор харгис дээрэм юм.цаг мөч болгонд тэмцэхгүй л бол бүүр дордох нөхцөл байдалруу гүн гүнзгий яавсаар л байна.нэг мэдэхэд нас яавна өнгөрсөн цаг хугацаа дэндүү харамсалтай гаа сая л ухаарна тэр үед дэндүү оройтсон байна
Зочин 2020-01-27 103.212.119.239
Энэ үнэн. Жаахан л шүүмжлэл хэлвэл шууд халдаг. Eр нь бараг л гадаад дарга руугаа нэг муухай харахад л шууд халдаг. Монгол улсын хөдөлмөрийн хууль тэнд падгүй үйлчилдэггүй
Зочин 2020-01-27 202.126.89.95
ЗАА БАС ЧААЖ БОЛНОО, ГЭХДЭЭ МУУХАЙ ХАРЛАА ГЭЖ ХАЛНА ГЭЖ АРАЙ БАЙХГҮЙ ЭЭ. ЭНД 3 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА. 4 ГАДААДЫГ ХАЛААД ЯВУУЛСАН ТОЛГОЙ БАЙНАА ХӨ!!!
иргэн 2020-01-27 103.57.93.113
Барууны бузар мөнгөний зальт арга ёрийн гэж хэлэхэд ч багадана консальтинг компаниуд хүний хөдөлмөрийн хөлс шимэгчид юм энэ бузар системыг монголоос шахаж гаргах ёстой ялангуяа олон улсын гэх тодотголтой барууны компаниуд ийм арга хэрэглэдэг камминс гээд нэг муу өмхий дизелийн цех байна жишээ нь
Зочин 2020-01-27 122.201.26.237
Ажил хийж чадахгүй бол зайлах л хэрэгтэй. Шантааж хийж мөнгө олж сурсан хэдэн халтарууд л байна.
Иргэн 2020-01-27 103.57.93.113
Буг
Зочин 2020-01-27 103.57.94.155
vnendee ed nariin tsalin mash baga ch dee.vndesen tsalin 0.8 say tegeed nemegdelee abaad 1 say garan ch dee..28 honog ajilaad 14 honog amaran geed hetsvv ch dee..
Зочин 2020-01-27 202.126.89.95
ХҮНИЙ МЭДЛЭГ, ЧАДВАР, ГҮЙЦЭТГЭЛД ТААРСАН ЦАЛИНГ НЬ ӨГДӨГ ШДЭЭ. БИ Ч БАС ГЭРЭЭТ АЖИЛЧИН. 28/14 АЖИЛЛААД 6 САЯ ГАРГААД АВДАГ. АЖЛАА СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙГЭЭД ҮР ДҮНТЭЙ БАЙЖ ИЛҮҮ АВЧ ТҮРҮҮЛЖ АЛХАНА ДАА. ЭНД ХҮН ШИГ ЦАЛИН АВДАГ МОНГОЛЧУУД МАШ ОЛОН БАЙГАА. ХАРИН Ч МОНГОЛД ӨӨР ХААНА Ч ХӨДӨЛМӨРӨӨ ИНГЭЖ ҮНЭЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ!!!
Зочин 2020-01-27 59.153.112.183
p***a mash ondor tsalintai tseverlwgchid bn shdee. Oor haana tseveelwgchid iim ondor tsalin avch bgaan