Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно | News.MN

Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно

Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно

Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.27/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд дараах тоо баримтыг өглөө. Тодруулбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  өнөөдөр 10.00  цагт гаргасан мэдээллээр коронавирусийн халдвараар  нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж, 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Үүнээс Өвөр монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд  дөрвөн  сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй. Эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд хэрэв шинэ коронавирүсийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл мэдэгдэнэ.  Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газраас  гаргасан шийдвэрийг мөн танилцууллаа. Үхань хотод Монгол Улсын 31 оюутнуудаа авч ирэх, сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг  ирэх  гуравдугаар сарын 2-ны өдрийг  хүртэл зогсоох шийдвэр гаргасан.  

Ханиад хүрсэн халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд  тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болсон гэдгийг энэ хурлын үеэр дуулгалаа.

Мөн Уг хурлаар шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахаар болсон байна. Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг  өнөөдрөөс хязгаарлахаар болсон юм.

Энэ үеэр  олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, худал мэдээлэл түгээсэн хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдээд ЭМЯ албан ёсны мэдээлэл хийхээс бусад цуурхалд автахгүй байхыг иргэддээ анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ “БНХАУ-ын Үхань хотод байгаа оюутнуудыг авч ирэх чиглэлд ХӨСҮТ, ЭМЯ, ЗТЯ, МИАТ, Төмөр зам гэх мэт байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Хятадын тал оюутнуудаас шинжилгээ аваад гаргана. Манай улс иргэдээ авах хүсэлтээ өгсөн, БНХАУ-ын талаас зөвшөөрвөл бид бүх талаар буюу нисэх онгоц, хүн хүчээ гаргаж, оюутнуудыг эх оронд нь авч ирнэ. Иргэдээ авсан тохиолдолд шууд тусгаарлана, дэлхий нийтээр ямар дүрэм баримталдаг түүгээр ажиллан. Тодруулбал, нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлах тул хэвлэл мэдээллийн байгууллагууд болон эцэг, эхчүүд хүүхдүүдтэй уулзана гэж ажилд садаа болохгүй байхыг хүсч байна” гэлээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-27 202.55.188.40

5honogiin tsalintai chuluu awah gesen chine batlagdaagui geed bh ymaa

Avatar

Т. Урантогос 2020-01-27 66.181.161.47

sain bnauu huwin baiguulegt ajil hernee niigmn daatgal toldog bol 5hongin tsalin choloo awhad hamaarah uu

Avatar

Зочин 2020-01-27 202.9.47.0

Арай арай 6 настай болон 7 настай хүүхдүүд хүн биш юм уу бас л аав ээжийнх нь асаргаа хэрэг болно ш дээ

Avatar

Зочин 2020-01-27 66.181.161.57

Ajild orood 6 sar boloogui bol uguhui gene ene hamaaraltai yu

Avatar

bi 2020-01-27 103.14.38.136

Oyutnuudiig eh orondoo avchrah gej bga bol nuuts ueiig duustal horino gedeg chini zuv shuu! Ar geriinhen ni tevcheertei bj eruul saruul huuhduudee huleej avsan ni deer!

Avatar

Зочин 2020-01-27 202.170.68.162

5-аас дээш насны хүүхдүүд хүн биш юм уу. 5-аас дээш насны хүүхдүүд өвчин тусахгүй юм уу. Яагаад 5-н насаар хязгаарлаад байгаан бэ?. 6-н настай хүүхэд ханиад хүрвэл бас асран хэрэг болно биздээ. Ингэж ялгарвалж болохгүй биздээ. 6 гэлтгүй 10 настай хүүхэд байсан ээжийн асаргаа хэрэгтэй. ??????????????????????????????

Avatar

ИРГЭН 2020-01-27 202.126.89.16

ЗҮГЭЭР Л ЦАГААН САР ХИЙХЭЭ БОЛЪЁ МОНГОЛЧУУДАА. ТЭР ЗАРДЛААРАА ХEЛИКО БОЛОН БУСАД БАКТEРИА ЭМЧЛҮҮЛЬE. АЙЛИАР ХЭСЧ ШҮЛСЭЭ ТАРААЖ ҮНСЭЖ ҮНСҮҮЛЭН БАС АЯГА ТАВГАНД ХООЛ ЦАЙ ИДЭЖ УУЖ ТЭНЭГЛЭХЭЭ БОЛЪЁ. EРДӨӨ Л ТЭНГЭР ГАЗАРДАА МӨРГӨЖ ИДЭЭ УНДААГАА ӨРГӨЖ ЗАЛБИРЦГААЪЯ. ЦАГААН САР ХЭТЭРХИЙ ЗАДГАЙРЧ УТГА УЧИРГҮЙ БОЛЖ БАЙГАА НЬ ХЭНД АШИГТАЙГ САЙН БОДОГТУН. ЦАГААН САР ХИЙЛЭЭ ГЭЭД МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ ХЭЗЭЭЧ САЙЖРАХГҮЙ ХИЙХГҮЙ БАЙЛАА ГЭЭД МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ ХЭЗЭЭ Ч МУУЛАХГҮЙ. ЭНЭ ҮНЭНИЙГ САЙН БОДОЖ БОДОГТУН.

Avatar

Зочин 2020-01-27 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597.

Avatar

Зочин 2020-01-27 103.111.68.3

tushaaliin dugaar ene ter bnuu, tushaal bhgui chuluu uguh asuudal ????? bn

Avatar

irged 2020-01-27 202.131.225.150

tsalintai choloo ogoh bitii hel choloo ogohgui bna. NOMIN FASHION

Avatar

Зочин 2020-01-27 202.131.247.98

Аймаар аймаар юм бичээд байна хүмүүс тэр үнэн үү? ЭМЯ хариу өгнө үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж