Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр тус газрын бүтцийн нэгжийн дарга нарын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Энэ үеэр нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүссэн юм.
Онцгой байдлын байгууллагаас 2020 онд:
- Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх,
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилтыг албаны хэмжээнд дэвшүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Зочин 2020-01-27 202.131.235.198
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597
Монголхүү 2020-01-27 66.181.184.167
Гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж ямар новшийн юмыг хэн гэдэг маанаг ухаантан бодож олсон байна аа? Зүгээр л тийм ажил гүйцэтгэнэ гэж товч, тодорхой бичихийн оронд тий хууль, дүрэм, нэгжийн тийм зорилтын дагуу гэх мэтчилэн ердөө хэрэггүй юм эрээчих нь ажилд тустай юу? Нэг их ухаантай, ажилсаг амьтан болох гэж ингэж хүнд суртлын, шоуны цаас үйлдвэрлэхээ больцгоох хэрэгтэй! Хүрэлсүх сайлын санаачлага арай биш биз дээ? Мөн бол ч харин….