МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог эцэслэхээр хэлэлцэж байгаа юм байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоог тодорхой болгож батлах хуультай.
Тиймээс энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа бөгөөд үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг мөн мандат, тойргийн асуудлаар хуралдах юм.
Мөн УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж байгаа бөгөөд хуралдааны дараа мэдээлэл хийх юм.
Ш.ОЧ