Иракт болсон бослогын үеэр 12 хүн амиа алджээ | News.MN

Иракт болсон бослогын үеэр 12 хүн амиа алджээ

Иракт болсон бослогын үеэр 12 хүн амиа алджээ

Иракт болсон бослогын үеэр 12 хүн амиа алджээ

Иракт болсон бослогоос үүдэж өнгөрсөн гурван өдөрт 12 хүний амиа алдаж, 230 хүний эрүүл мэнд хохироод байна. Нас барагсдын ес нь нийслэл Багдад хотод, гурав нь Багдадаас өмнө зүгт 350 км Насирия хотод амь үрэгджээ. Ийнхүү аравдугаар сард эхэлсэн засгийн газрын эсрэг бослогод нийт 600 гаруй хүн амь үрэгдлээ хэмээн IHCHR мэдээлж байна.

Босогчдыг дарахын тулд хүчний байгууллагууд нэгдүгээр сарын 25-нд Аль-Халани талбайд сум, нулимс асгаруулагч хэрэглэсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Шиагийн удирдагч Муктада Аль-Садр нэгдүгээр сарын 24-ний үдэш босогчдыг цаашид дэмжихгүй байгаагаа мэдээлсний дараа уурлаж, бухимдсан босогчид талбайд цугласан гэнэ. Даруй хүчний байгууллагынхан Басра хот дахь босогчдын майханг нураан, ширүүн мөргөлдөж, зургаан хүнийг шархдуулсан байна.

Дээрх асуудалтай холбоотой мэдээлэл авахаар Ирак руу залгасан CNN агентлагийн дуудлагад хэн ч хариулаагүй гэнэ. Харин НҮБ-ын Ирак дахь тусгай төлөөлөгч Жанин Хеннис-Плашарт твиттертээ "Иракчуудын итгэл найдварыг удирдагчид хариуцлагагүй, шийдэмгий бус байдлаараа хөсөрдүүлсээр дөрвөн сар болж байна. Ард иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байхад тэд дорвитой арга хэмжээ аваагүй л байна. Ард түмэн гэдэг бол хамгаалуулах, халамжлуулах ёстой эрдэнэ болохоос биш хүчирхийлүүлж, хоосорч зовох ёстой зүйл биш шүү дээ" хэмээн бичжээ.

Эх сурвалж: cnn.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-27 202.9.46.6

Ардчилалд хүрэх зам бол урт , хүнд зам л дөө … Энэ байтугай г л үзэх байх …

Avatar

Зочин 2020-01-27 64.119.21.110

Uzeed ch hureh gazar ni baigaa yumuu? Gazriin tos nefti ni duusaj hooson tsol bolson uyed ardchilal ch baihgui ard tumen ch baihgui boloh biz

Avatar

hudalaa ardchilal hend heregtei be. 2020-01-27 103.57.94.155

hudalaa buraad yu hiinee.irakd yamarch ardchilal baihgui ee.harin amerik baruuniihan ene tor zasagui emh juramgui bailgaj baij l neftiig ni vnegui shaham zooj ashig hiin ch dee..neft ni ene ulsiig amerik baruuniihan gol shunaliig hodgolj bgaa. terenees irakiin arabuud ardchilsan bainuu kommunist bn uu ogt hamaagui ch dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж