ОХУ-ын Сахалин муж шүдний хөдөлгөөн кабинетийг алслагдсан дүүргийн иргэдэд зориулан ажиллуулж байна. Энэхүү кабинет нь бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх бүрэн хүчин чадалтай юм.
“Өдөрт 10-12 хүнийг үзэж байна. Яг л жирийн эмнэлгийн шүдний кабинет шиг, гагцхүү хэрэгцээтэй газарт нь бид хүрч очдог. Хамгийн алслагдсан нутагт ч бид хүрч чадна. Нэг тосгонд дор хаяж долоо хоног ажилладаг” хэмээн хөдөлгөөнт кабинетийн эмч Сергей Юн ярьжээ. Өнөөдрийн байдлаар ийм хоёр кабинет ажиллаж байгаа бөгөөд ойрын үед 12 болгох зорилт тавьсан байна.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ