Коронавирусын халдвар нууц үе дээрээ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхдаа ч хүмүүст халдварласаар байгааг Хятадын эрх баригчид анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар авснаа мэдээгүй хүмүүс маш их байгаа ч үүнийгээ мэдэлгүй бие биедээ халдаасаар байгаа гэсэн үг юм.
Албан ёсны тоо баримтад дурдсанаар өнөөдөр /2020.01.27/-ийн байдлаар халдвар авсан хүний тоо 2500 даваад байгаа бол нас барагсдын тоо 80 болжээ. Харин 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан гэсэн тоо баримт байгаа юм. Мөн нас барсан болон халдвар авсан хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл ихэнх нь ахмад настнууд байгаа бол халдвар авсан хамгийн залуу өвчтөн нь есөн сартай нярай байна. Уг өвчний тархалттай холбоотойгоор Хятадын 15 хотод хэсэгчлэн болон бүрэн хорио цээр тогтоосон байна. Түүнчлэн тус улсын эрх баригчид өвчний тархалтыг зогсоохыг тулд Цагаан сарын амралтыг нэгдүгээр сарын 30-нд дуусах байсныг хоёрдугаар сарын 2 болгож сунгажээ. Мөн Хонгконгийн эрх баригчид сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын баярын амралтыг хоёрдугаар сарын 17 хүртэл сунгасан байна.
Одоогоор уг өвчний эсрэг вакцин болон тодорхой эмчилгээг эрдэмтэд гарган авч чадаагүй байгаа ба эдгэрсэн гэх хүмүүсийн хувьд харьцангуй дархлаа сайтай хүмүүс байгааг онцолжээ. Мөн зарим эмч нар ХДХВ-ын эмчилгээнд хэрэглэдэг лопинавир, ритонавир гэх хоёр төрлийн эмийг өвчний шинж тэмдгийг бууруулахад зөвлөж байгаа аж. Үүнээс гадна нас барах эрсдлийг бууруулахын тулд хүчилтөрөгчийн эмчилгээг ашиглаж байна.
Халдварын голомт болсон Үхань хотын таван сая иргэн хорио цээрээс өмнө Цагаан сарын баярыг угтан хотоос гарсан бол есөн сая орчим хүн хотдоо үлдсэн байна. Үхань хот нь Хятадын Хэбэй мужийн хот бөгөөд энэ мужид хамгийн халдвар авагсдын тоо хамгийн их буюу 1000 гаран хүн халдвар авсан байгаа юм. Түүнчлэн хилийн чанадад АНУ, Тайланд, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон, Непаль, Австрали, Сингапур, Малайз, Франц зэрэг улсуудад халдвар бүртгэгдээд байна.
Хэдий албан ёсны тоо баримтад дээрх байдлаар мэдээлж буй ч бодит амьдрал дээр халдвар авсан ч эмнэлгийн байгууллагад бүртгэгдээгүй, халдвар авснаа мэдээгүй хүний тоо хэдэн арван мянга давсан байх магадлалтай гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Хорио цээрийн бүсүүдэд хүнсний зах, дэлгүүрүүдийн лангуу хоосорч, хүнсээ нөөцлөх гэсэн иргэдийн дунд ширүүхэн тэмцэл өрнөж байна. Мөн хамгийн амны хаалтны эрэлт ихээр нэмэгдэж, эмийн сангуудад нөөц дуусч, хүмүүс амны хаалт авахын тулд урт дараалал үүсгэн зогсож байгаа дүр зурагтай байгаа аж. Уг өвчин анх дэгдсэн Үхань хотын гудамжинд хүний хөл хөдөлгөөн илт багасч, машин тэрэг ч үзэгдэхээ байж, эзэнгүй хот шиг байх болжээ.
Түүнчлэн АНУ тэргүүтэй улс орнууд Хятад улсаас ялангуяа Үхань хотоос ард иргэд, дипломат ажилтнуудаа татаж байгаа юм. АНУ-ын хувьд 1,000 орчим иргэнээ татсан бол Монгол Улс Үхань хотод амьдардаг 31 оюутнаа эх орон руугаа авчрах шийдвэрийг өчигдөр гаргасан билээ.
Үхлийн халдварт өвчнөөс үүдэн Бээжин хот Цагаан сарыг угтсан олон нийтийн томоохон арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргасны улмаас тус улсад зохион байгуулагдахаар төлөвлөсөн олимпийн эрх авах тэмцээнүүд гэх мэт спортын тэмцээн уралдаанууд цуцлагдан, зарим нь өөр улсад зохион байгуулагдахаар болж байна. Мөн үүнийг дагаад тус улсыг зорих жуулчдын тоо ч эрс буурч, Хятадын эдийн засагт томоохон цохилт болоод буй юм. Цагаан сарын баярын үе бол тус улсын аялал жуулчлалын оргил үе бөгөөд гадаад болон дотоодын аялал жуулчлалын урсгал дээд цэгтээ хүрдэг билээ. Энэ үеийг хүн төрөлхтний "хамгийн том нүүдэл" ч гэж нэрлэдэг. Зөвхөн Хятад улс гэлтгүй, өвчний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зарим улс орнууд хилээ хаах, нислэгүүдээ зогсоох зэрэг арга хэмжээ авч буйгаас дэлхийн нийтийн тэр дундаа Ази, Европын санхүүгийн байдал хэлбэлзэлд орж эхэлжээ. Энэхүү өвчний улмаас хамгийн их алдагдалд орж буй салбар нь агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар юм. Үүнтэй холбоотойгоор Хятадын агаарын тээврийн компаниудын хувьцаа огцом унаж, Азийн хамгийн том зах зээл болох Хонгконгийн хөрөнгийн биржид савлагаа үүссэн байна. Үүнээс гадна олон улсын худалдааны эргэлтэд ч энэ өвчний тархалт сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
Үүнээс өмнө 2002-2003 онд мөн л Хятад улсад дэлгэрч, дэлхийн 43 оронд тархсан SARS вирусийн улмаас дэлхийн санхүүгийн зах зээл ихэд хэлбэлзэж, аялал жуулчлалын салбар хамгийн их өртөж байжээ. SARS халдвараар тухайн үед 8,000 орчим хүн халдварлаж, 700 гаруй хүний амь эрсдэж байв.
Keisha Green 2020-01-27 43.249.37.222
Би агуу их ид шидтэн доктор Идигун Корона вирусаас хэрхэн яаж эдгэрсэн тухайгаа гэрчлэх гэж ирсэн. Би нэлээд хүчтэй толгой өвдөж байсан, эмчилгээ хийлгэсэн, толгой өвдөх нь хэзээ ч арилдаггүй, үзлэгт хамрагдах ёстой гэж хэлсэн Би үр дүнг нь гаргаад Коронавирус өвчтэй болохыг олж мэдээд тэр өдрөөс хойш би хэзээ ч байгаагүй, бүх зүйл өдрөөс өдөрт улам дордсоор, би үхэх гэж найдаж байсан, надад агуу их ид шидийн тухай өгүүлсэн. энэ амьдралд ямар ч өвчнийг эдгээх боломжтой, би түүний Priestidigun@gm
Tanan 2020-01-27 59.153.87.174
Iim chuhal medeelel ogdog news.mn dee bayrlalaa
С.мөнхөб 2020-01-27 59.153.85.76
Сайн
ISIS 2020-01-27 150.129.142.39
Haldwariin golomtod baigaa buh huniig shuud bumbugduj ustgah baihaa da. Ugaasaa tsewerleh heregtei
иргэн 2020-01-27 202.9.40.176
Уханий оюутнууд яахав ээ.Тэд чинь зохион байгуулалттай ирээд хяналтанд орчихно.Голомтийн бүстэй ойр орчмын монгол хүмүүс Эрээнээр биш Хил залгаа Макао.Солонгос г .м улсуудаар дамжин онгоцоор ирж бна гэнэ.Энэ тал дээр маш сайн анхаарал тавиарай.хил гаалийнхан.Эрүүл мэндийнхэн.
Зочин 2020-01-27 202.9.40.32
ymr hariutslagagui humuus ve tendeesee garch bolohgui gdgiig uhamsarladaggui yum bhda
123 2020-01-27 202.9.40.32
123
VODK@ 2020-01-27 153.227.80.222
Arhi, whiskey sain shaagaad, husaad, uugaad bai, udur bur arkhi uu, alcohol spirt virus-iig nam darna, Vodka shuud zalgil!!!!!…..
Зочин 2020-01-27 192.82.64.44
emneleg zoriulalt spirt yum shdee
Mm 2020-01-27 122.201.31.35
Spirtiin toroliin ym suuj boloxgvi gesen ene owchind bvr American vxne hesen darxlaa sularch
Зочин 2020-01-27 150.129.142.122
муу хогын н**ш чи өөрөө наадахаа гударч байгаад үхээч дээ. Согтууруулах ундаа ууснаар цус өтгөрч, дархлаа устана. Хэвлийдэх бактериуд нь улам идэвхитэй болно.
яг элэг көшөөж алахжийшт хог чинь ёооё 2020-01-27 203.91.115.55
яг элэг көшөөж алахжийшт хог чинь ёооё
Gh 2020-01-27 202.126.89.167
Iim ym bolood bxad baar tsengeenii gazruudaa yaraltai xaagaachee.
Зочин 2020-01-27 202.9.40.180
Уханьд сурч байгаа оюутнуудыг Монгролд авч ирээд 14 хоног өөр газар тусгаарлах хэрэгтэй. Суурин газруудад байлгаж болохгүй
Zocnin 2020-01-27 68.145.61.75
Amia arhiar z**l garaa sain ugaa
Зочин 2020-01-27 202.131.245.243
Ер нь бол архиа тааваараа уугаад л явж байхад зүгээр дээ. ккккккккккккккк
Зочин 2020-01-27 66.181.190.9
Arhi uuh n buruu gsn shv
Handaa 2020-01-27 175.223.39.99
Manaid ilreegui bgaa ni sonin ymaa. Medehgui ilruulj chadku olon hund haldah vii. Uneheer ilreegui bol mash sain hereg shuu. Bugd dor doroo ariun tsever sain sahiarai
... 2020-01-27 202.9.40.99
odoogoor nuugdmal helbertei bga bha 14 hoog nuugdmal bdg genshd tgher neg 2 sariin eheer ilreh bhda
С.Мэндбаяр 2020-01-27 192.82.71.62
Баар цэнгээний болон компъютер тоглоомын газруудаа хаа. Хэдэн хоног тоглохгүй мөн архидаж байлаа гээд үхлээ юу?
уууу 2020-01-27 192.82.64.211
хятадууд бол өөрсдөө хүн харх дэлхийн тахал шүүдээ хятад хүн бол хүн биш хэдэн зуун сая раа үхсэнч багадна
Монгол 2020-01-27 66.181.167.254
Компьютер тоглоомын газар гэж СЭЖГИЙН газрыг бүгдийг хаана биз дээ??? Та нар тэр тоглоомын газраар нэг ороод үзээч! Ерөнхий Сайд Хүрэлсүхээс хичээнгүйлэн гуйж байна… Тэр ЗАВААН газраар нэг ороод үзээд өгөөч!!! Тэгээд бүр мөсөн хаах хэрэгтэй байна. Хуучин Архивын газрын 3 давхар байшин тэр чигээрээ компьютер тоглоомын газар болсон байна гээд бод доо!!! Ийм завхарсан заваан юм Монголоос өөр хаана ч алга!!!
Wtf 2020-01-27 192.82.71.76
1t PC togloomiin gazar uls tatwar tolj orlogo oruulj bgaa. Herwee haagad tatwar tolhoo bolichwol chi ter tatwariig ni ogoh uu?
2t esport geed olimp d hurtel oroh ym yrigdah bhd
Delhii niiteeree zowshoorood bhd
Chinii nasaaraa olj chadahgui mongiig 1 temtseemd orood olj bna tsaana chin haij uzeed unshaad uzeerei 😉
Зочин 2020-01-27 66.181.167.53
news.mn дандаа худал мэдээлэл оруулах юмаа. https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html#/bda7594740fd40299423467b48e9ecf6 ene alban yosnii site bna sh dee
ДООНОО 2020-01-27 66.181.170.229
БОЛОР ДУРАН-Д ХҮРТЭЛ АМЬ ГЭДЭГ ҮГИЙГ АМТ ГЭЖ БИЧСЭН ГЭЖ ҮҮ? НААД ДУРАНГАА ШАЛГА АА. ЭВДЭРСЭН ЮМ БИШ ҮҮ?
21 2020-01-27 66.181.187.149
Burkhan hurtel chinag uheesei gej bodhiimaa
Зочин 2020-01-27 183.177.97.14
Tegj yarij boldogguim
Handaa 2020-01-27 175.223.39.99
Корона вирусын эсрэг …
1. Гадуур гарахдаа масктай
2. Гараа байнга, сайтар савандаж угаах
3. Бүтэн нойртой сайн амрах
4. Стрессдэж бухимдалгүй тайван бх
5. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх
6. Чанартай шим тэжээлтэй хоол идэх
7. Олон хүнтэй газраар шаардлаггүйгээр очихгүй бх
8. Өндөр халуурч таагүй шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандах
9. Ойр орчноо спиртийн уусмалаар арчиж цэвэрлэж ариутгах
10. Халдвартай бүс, улсуудад зорчихгүй бх
11. Гэртээ агаарын солилцоо байнга хийх
жаргал 2020-01-27 202.179.25.92
Мцнхаг хүмүүсийг яана даа. Вируст вик бхгүй . Хил хяүгээр бхгүй мал аа