Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны авга эгч 2013 онд нөхрийг нь цаазаар авснаас хойш анх удаа олны өмнө ил гарсан байна. Ким Гён Хи нь Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Синий охин бөгөөд удирдагч агсан Ким Чен Ирийн эгч юм.
Ким Жон Ун нөхөр Чан Сон Такийг нь "урвасан" хэргээр цаазалснаас хойш тэрбээр огт харагдаагүй байна. Өнгөрсөн Ням гариг (2020.01.26)-т тус улсын төрийн мэдээллийн хэрэгсэлд шинэ жилийн баярт оролцож буй Ким Гён Хи-гийн зургийг нийтэлжээ. БНАСАУ-ын төрийн мэдээллийн KCNA агентлаг Пёньяны театрт Ким Жон Ун болон түүний гэргийтэй зэрэгцэн сууж буй Ким Гён Хи-гийн зургийг нийтэлсэн байна. Түүний нэр дээд албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтад байсан аж.
“NK News”-ийн редактор Оливер Хотэм “Reuters” агентлагт "Ким Жон Уны авга эгч дахин олны өмнө гарч ирсэн нь гэнэтийн зүйл боллоо. Хойд Солонгосын ажиглагчид Ким Гён Хи-г нөхрөө цаазлуулсны дараа цөллөгт явсан, эс бөгөөс алуулсан хэмээн таамаглаж байсан" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2020-01-27 66.181.161.21
7
Зочин 2020-01-27 202.131.235.198
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597.
ККК ... 2020-01-27 202.179.27.200
30 ШИРХЭГ ГАЛЗУУ НОХОЙД ХАЯЖ ӨГСӨН Л ГЭЭД БАЙСАН. МӨНХӨРХИЙМ БАЙНА Л ДАА …. КККК
Ким Чен Ирийн дүү нь 2020-01-27 64.119.17.208
Ким Чен Ирийн эгч гэж андуурч бичжээ. Систер, сестра гэсэн болгон эгч байх албагүй. Ким Чен Ир бол Ким Ир Сений ууган хөвгүүн. Энэ бол эх ондоотой, сүүлд авсан эхнэрийнх нь охин. Чан Сон Тек бол энэ хүүхний нөхөр бөгөөд Ким Ир Сений хүргэн хүү.