Кимийн авга эгч зургаан жилийн дараа дахин олны өмнө гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Кимийн авга эгч зургаан жилийн дараа дахин олны өмнө гарч ирэв

Кимийн авга эгч зургаан жилийн дараа дахин олны өмнө гарч ирэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны авга эгч 2013 онд нөхрийг нь цаазаар авснаас хойш анх удаа олны өмнө ил гарсан байна. Ким Гён Хи нь Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Синий охин бөгөөд удирдагч агсан Ким Чен Ирийн эгч юм.

Ким Жон Ун нөхөр Чан Сон Такийг нь "урвасан" хэргээр цаазалснаас хойш тэрбээр огт харагдаагүй байна. Өнгөрсөн Ням гариг (2020.01.26)-т тус улсын төрийн мэдээллийн хэрэгсэлд шинэ жилийн баярт оролцож буй Ким Гён Хи-гийн зургийг нийтэлжээ. БНАСАУ-ын төрийн мэдээллийн KCNA агентлаг Пёньяны театрт Ким Жон Ун болон түүний гэргийтэй зэрэгцэн сууж буй Ким Гён Хи-гийн зургийг нийтэлсэн байна. Түүний нэр дээд албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтад байсан аж.

“NK News”-ийн редактор Оливер Хотэм “Reuters” агентлагт "Ким Жон Уны авга эгч дахин олны өмнө гарч ирсэн нь гэнэтийн зүйл боллоо. Хойд Солонгосын ажиглагчид Ким Гён Хи-г нөхрөө цаазлуулсны дараа цөллөгт явсан, эс бөгөөс алуулсан хэмээн таамаглаж байсан" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж