Европын төлөөлөгчидтэй уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Европын төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Европын төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Европ-Азийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн төслийн менежер Грегрой Лекомте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газартай хамтран бараа бүтээгдэхүүн худалдан авах, уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг салбарт хамтран ажиллах чиглэлээр ажиллах боломжтой талаар дурдаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголд уул уурхайн зэрэгцээ аялал жуулчлал, ноос ноолуур, загвар дизайн, сүлжмэл зэрэг хамтран ажиллах боломжтой салбарууд олон байгааг тэмдэглэлээ.  

Мөн маргааш Улаанбаатарт Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Европ-Азийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаарх хоёр талын ажлын хэсгийн анхдугаар уулзалт болох талаар танилцууллаа.

Эх сурвалж: president.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс