Төрөөс коронавирусийн эсрэг гаргасан шийдвэрүүд | News.MN

Төрөөс коронавирусийн эсрэг гаргасан шийдвэрүүд

Төрөөс коронавирусийн эсрэг гаргасан шийдвэрүүд

Төрөөс коронавирусийн эсрэг гаргасан шийдвэрүүд

БНХАУ-ын Үхань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалт хүрээгээ тэлсээр байна. Өчигдрийн байдлаар /2020.01.26/ АНУ, Франц, Балба, Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур, Австрали, Макао, Хонгконг, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг дэлхийн 14 улсад сэжигтэй  тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн Баасан гаригт /2020.01.24/ Монгол Улсад  24 настай орчуулагч эмэгтэйтэй хамт явсан хоёр хүний нэг нь сэжигтэй гарсан учраас шинжилгээ авч нэгдүгээр зэргийн хавьтал гэдэг утгаар тусгаарлаад байсан юм. Түүний шинжилгээний хариу мөн өдрийн 17.00 цагт гарч, шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Тэгвэл манай улстай хөрш залгаа БНХАУ-ын Эрээн, Шинжаан уйгур, Хөх хотод халдвар бүртгэгдсэн байна.  Нэгэнт эрсдэлтэй орны тоонд орсон  Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаас эхлээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан билээ. Монголд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын сэжигтэй  тохиолдол бүртгэгдээгүй  ч   иргэдийн дунд, ялангуяа сошиал сүлжээнд хяналтгүй буруу ташаа, мэдээлэл мэдээлэл маш их хөвөрч байгааг мэргэжилтнүүд онцолж буй.

“ДЭРЭН U11” БАГ КОРОНАВИРУСИЙН ГОЛОМТ ХОТОД ТЭМЦЭЭНД ОРОЛЦЖЭЭ

Энэ сарын 15-наас 20-ны өдрүүдэд БНХАУ-ын Үхань хотод Олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээнд залуу дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнээр удирдуулсан Б.Төгөлдөр ахлагчтай U11 баг оролцоод, нийт 4 хожил, 1 тэнцээ, 2 хожигдолтой тоглосон амжилттай тэмцээнээ өндөрлүүлжээ. “Дэрэн U11” багийн цахим хуудаст мэдээлснээр, хүүхдүүд сүүлийн тоглолтоо Хятадын багтай хийж, 3-2 харьцаагаар хожиж, мөнгөн медаль хүртсэн байна.

Үхань хот нь шинэ коронавирусийн голомт хот билээ. Багийн тамирчин хүүхдүүд нэгдүгээр сарын 23-нд эх орондоо иржээ. Эрүүл мэндийн яамнаас  " Монголд ирсэн даруйд нь хүүхдүүдийг шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирусээр өвчилсөн шинж тэмдэг илрээгүй" гэх мэдээллийг өгсөн юм. 

УОК: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ГУРАВДУГААР САРЫН 2-Н ХҮРТЭЛ ХААНА

Улсын онцгой комисс /УОК/ өнгөрсөн баасан гаригт /2020.01.24/  хуралдаж  сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдрөөс улс даяар мөрдөнө. Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдлийг бууруулах үүднээс УОК дээрх шийдвэрийг гаргасан билээ. Сурагчдын хичээлийг онлайнаар заах саналыг гаргажээ. Өөрөөр хэлбэл, сурагчдын хичээлийг телевиз болон цахим хэлбэрээр заах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэхээр болсон. Мөн хил хаах эсэх асуудал яригдаж байгаа ч энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж.

Д.САРАНГЭРЭЛ:  МЯГМАР ГАРИГТ КОРОНАВИРУСИЙН ОНОШЛУУРТАЙ БОЛНО

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн бямба гаригт /2020.01.25/  Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажилласан. Тэрбээр энэ үеэр “Одоогоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч бид халдвар хаалга тогшиж байгаа гэж үзэж байна. Учир нь ийм үед бид хамгийн муу байдлаар дүгнэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах ёстой.

Манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой. Шинээр үүссэн коронавирусийг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй. 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал. Цоо шинэ вирус учраас дэлхий бэлэн биш байна. Гэхдээ Япон улсаас ойрын хугацаанд оношлуур нийлүүлэхээ мэдэгдсэн. Ирэх долоо хоногийн мягмар гаригт манай улс оношлууртай болно” гэдгийг мэдэгдсэн юм.

ҮХАНЬД БАЙГАА ОЮУТНУУДАА МОНГОЛД АВЧИРНА

Засгийн газар өчигдөр /2020.01.26/  ээлжит бусаар хуралдаж коронавирусийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Уг хурлаар шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахаар болсон байна. 

  • Үүнээс гадна Үхань хотод Монгол Улсын 31 оюутан байгаа бөгөөд өнөөдрийн /2020.01.27/  дотор ямар арга,  замаар оюутнуудаа авч ирэх боломжийг судалж, БНХАУ-ын талтай холбогдох юм байна.
  • Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг  өнөөдрөөс хязгаарлахаар болжээ. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй аж.
  • Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг 2020 оны гурадугаар сарын 2-ны өдрийг  хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллежи, МСҮТ-д үйлчилнэ.

 0-5 НАСТАЙ ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ХАРАХ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор ЭМЯ-аас ханиад хүрсэн, халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд  тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болов. Засгийн газрын хуралдаанаар амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох ажлыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-27 66.181.161.42

Гудамжинд масккгүй явж байгаа хүмүүст маск ь

Avatar

MONGOL 2020-01-27 24.46.100.17

Maskiig buh emneleg,surguuli,alban gazraar damjuulj toroos unegui taraa
2 tsag tutam soli

Avatar

Zochin 2020-01-27 192.82.76.16

Manai ulsiin avch bga bodlogin talaar CNN suvag ontsilson bna. Odoogoor manai uls shig iim sain arga hemjee avch bgaa gazar alga bh shig bna. Gol n haldvar manai ulsad orj ireegui bgaasai, bid ewtei nairtai eleg buten amidrasai gej huseh l uldlee. Yamar ch asuudal ard n baisan gesen ene arga hemjuuneed mash zuw gaihaltai shiidver bsan shu gej helmeer bna.

Avatar

vg 2020-01-27 202.131.240.22

7-14 honog dald ue, tegheer u-hani hotoos irsen huuhduuded haldwar bga esehiig hen ch mdku, Mongold Corona virusiin affarat bhgui baihad yaj onoshlood zugeer gesen dugneltend hureed bnaa. Odoo affarad irsen yum chin ahij onoshlogoond oruulj, ajiglaltand bailgamaar yumaa.

Avatar

Zochin 2020-01-27 202.55.188.36

Uuchlaarai ooroo shinjleh uhaan gj mdhvv chi hid 2oos uhaan homs
erdemted baiw gjdee.hvitend teswergvi bsan bl jungaanuud manaihruu nuudgiin bgaazdee.

Avatar

Хүн 2020-01-27 103.10.21.56

Айсан хүнд аргал хөдөлнө. Аймхай эр 10 үхнэ гэдэг юм даа. Мэдээж заавал ариун цэврийг маш сайн сахиж ариутгал цэвэрлэгээг маш сайн бүрэн гүйцэд хийх хэрэгтэй. Хөдөлгөөн дутагдалд орж болохгүй. Дархлаагаа хамгийн гол нь маш сайн дэмжих хэрэгтэй. Үүний тулд идэвхитэй хөдөлгөөн хийж натурал амин дэмүүдийг зохих хэрэгцээт төвшинд хэрэглэх ёстой. Нийгмийн хийрхэл замбраагүй байдал нь бид бүхний өдөр тутмын амьдралд бодит халдвраас 10 дахин хортой. Маргааш дэлхий сүйрэх байсан ч алимны мод тарь гэдэг.

Avatar

Үнэн 2020-01-27 103.10.21.56

Тархсан 14 улс халуун дулаан улс байнаа. Манайх шиг хүйтэн улсад амьдарч тархах чадваргүй вирус ээ. Сайн Fitness-д явж биеийн тамир сайн хийж дархлаа сайтай байхад айх аюулгүй шүү манайхаан!

Avatar

Зочин 2020-01-27 202.55.188.36

Ooroo virusiig sn sudaljee manaid tarhahgvi eder geed hudlaa medeelel tsatshaan blij vzeh heregtei shvv.
Orood irwel yana seremj ilvvdehgvishdee

Avatar

Hariult 2020-01-27 192.82.76.16

Canada, USA, France odoo huiten uvul l bolj bga gazruud shu de, hudal medeelleer b** oroldoo, jaahan yum unsh, sons, Wihan hotod ch uvul bolj bsan, huiten boroo tsastai holildoj orj bgaag harahgui bna gejuu dee medeegeer, ustei udun kurtka umssun humuus l garch bna shde, haluun oron iim bdag gejuu, Solongos, Japan bas l -hemtei bna.

Avatar

Микробиологич 2020-01-27 66.181.184.123

Ээ чааваас даа. Цаг агаарын халуун хүйтэн хамаагүй бүх хүний биеийн дулаан адил биз дээ мулгуу минь. Вирус хаана үрждэгийг мэдэх үү

Avatar

Зочин 2020-01-27 182.160.35.128

Bitgii hudal medee taraa.

Avatar

Монгол хүн. 2020-01-27 103.10.21.56

Короно Вирус бол дулаан чийглэг оронд гарсан Вирус учир Монгол улс шиг хүйтэн хуурай цаг агаартай улсад амьдарч тархах чадваргүй. Вирус дэгдсэн 14 улсууд бүгд халуун дулаан чийглэг улсууд байгаа юм. Нийгэмд хэт худлаа хийрхэл тараах нь хулганы чинээ юмыг зааны чинээ болгож улс даяар үймээн, самуун, үнийн хөөрөгдөл хүнсний бүтээгдхүүний ноцтой дутагдалд хүргэх маш муу аюултай. Дасгал хөдөлгөөн сайн хийж дархлаа сайтай байхад энүүнээс айх аюул байхгүй шүү!

Avatar

Зочин 2020-01-27 202.170.68.162

Удахгүй дулаан болно

Avatar

Монгол хүн. 2020-01-27 103.10.21.56

1т Монгол бол хуурай уур амьсгалтай, далайн түвшинөөс 1500м байдаг улс. 2 т бүрэн дулаартал 2 сар хагасын хугцаа байна.

Avatar

Зочин 2020-01-27 202.9.47.28

Чадваргүйг нь өөрөө судалчихсан юм уу? цаана чинь дэлхийн томоохон лабороториуд энэ вирусыг бүрэн судлаж чадаагүй мутацад маш хурдан ордог аюултай вирус гэж ярьж байхад. Хүйтэнд тэсвэртэй болох магадлалтай.

Avatar

Микробиологч 2020-01-27 66.181.184.123

Вирус Хүнд үржих үү эсвэл газарт үржих үү толгой чинь бөгснөөсөө ухаанаараа илүүгүй байх аа

Avatar

Зочин 2020-01-27 203.91.115.49

Одоогийн байдлаар 14 улсад тархаад бна Маш хурдтай явж бна Иймд цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр эртхэн гаргах хэрэгтэй Тэгвэл хятад явах хүний тоо багасч захуудын хүний хөдөлгөөн сийрэг болно

Avatar

Зочин 2020-01-27 182.160.40.9

yu l bol doo

Avatar

Монгол 2020-01-27 66.181.167.254

Компьютер тоглоомын газар гэж СЭЖГИЙН газрыг бүгдийг хаана биз дээ??? Та нар тэр тоглоомын газраар нэг ороод үзээч! Ерөнхий Сайд Хүрэлсүхээс хичээнгүйлэн гуйж байна… Тэр ЗАВААН газраар нэг ороод үзээд өгөөч!!! Тэгээд бүр мөсөн хаах хэрэгтэй байна. Хуучин Архивын газрын 3 давхар байшин тэр чигээрээ компьютер тоглоомын газар болсон байна гээд бод доо!!! Ийм завхарсан заваан юм Монголоос өөр хаана ч алга!!!

Avatar

Зочин 2020-01-27 202.179.27.254

chi l huuhdee oruulahgui bol boloo bishuu

Avatar

ddd 2020-01-27 49.0.144.72

Монгол шиг хуурай, хүйтэн газар энэ виурс газар авахгүй. уураг ихтэй адуу, үхэр, хонины мах, сүүлний өөх иддэг, байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг ард түмэнд яах ч үгүй ээ. ДЭМБ онц байдал зарлаагүй, ажиглалтын байдалтай байхад хөгжил буурай нөгөө л орос, монгол 2 үймж шуугих юмаа чааваас. наад хятадаад чинь хүн нь олшроод идэх юмгүй болоод сарьсан багваахай, могой, далайн амьтан барьж идээд ханиад тусч байгаан, уур амсьгал нь чийглэг бороо орж байгаа болхоор хурдан тархаж байгаан.

Avatar

Зочин 2020-01-27 103.111.68.3

ЭНЭ ВИРУС МОНГОЛД ИЛРЭЭГҮЙ ГЭДЭГ ХУДАЛАА, ИЛРҮҮЛЖ ЧАДААХГҮЙ БАЙГАА ГЭДЭГ ҮНЭН.

Avatar

Зочин 2020-01-27 202.55.188.36

Tiim bhaa

Avatar

Ug 2020-01-27 202.131.240.22

Yag zow ilruulj chadaagui, ternees dald helbereer teegeed ywj baigaag hen ch taashguishdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж