Видео тоглоом сонирхогчдын хувьд 2020 онд ургац арвин байх төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд Xbox консолын шинэ загвар болон Sony компаний PS5 консолын шинэ загварууд худалдаанд гарах төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээллээ. Тэгвэл та бүхэндээ 2020 оны хамгийн их хүлээлт үүсгээд буй видео тоглоомуудыг танилцуулья.
- FINAL FANTASY 7 REMAKE
Худалдаанд гарах огноо : 2020.04.10
2020 оны хамгийн хамгийн хүлээлт үүсгээд буй видео тоглоомоор Final Fantasy тоглоомын долдугаар цуврал тодорч байна. 1999 оны долдугаар цувралыг дахин сэргээн хийсэн энэхүү тоглоом нь таньд таалагдана гэж найдаж байна.
- WATCH DOGS: LEGION
Худалдаанд гарах огноо: 2020.03.03
Видео тоглоомын зах зээлийн акулуудын нэг Ubisoft компаний хамгийн амжилттай хэрэгжиж буй төслүүдийн нэг Watch dogs тоглоомын шинэ цуврал Watch dogs : Legion хэмээх нэрэн дор нээлтээ хийх аж. Техник, технологийг гаргууд эзэмшсэн хакеруудыг маань энэ удаад ямар адал явдал хүлээж байгаа бол оо.
- HALF-LIFE: ALYX
Худалдаанд гарах огноо: 2020.03-р сар
Valve компаний хамгийн амжилттай тоглоомуудын HALF-LIFE цувралын шинэ анги энэ удаад VR төхөөрөмжийг дэмжин ажиллана гэдгээрээ онцлогтой байна. 1998 онд нээлтээ хийсэн уг видео тоглоом Steam дээр 10/10 гэсэн үнэлгээтэй.
- RESIDENT EVIL 3
Худалдаанд гарах огноо:2020.04.03
Аймшгийн жанрын видео тоглоом сонирхогчдын хүссэн хүлээсэн Resident Evil тоглоомын шинэ цуврал удахгүй нээлтээ хийнэ.Энэ удаа Раккун-ситид ямар адал явдал биднийг хүлээж вэ гэдэг нь сонирхолтой. 1999 оноос хойш тэсрэлт хийж буй уг тоглоомын шинэ анги metacritic.com сайт дээр 10/9 оноо авчээ.
- THE LAST OF US: PART 2
Худалдаанд гарах огноо:2020.05.29
Цувралын эхний анги нээлтээ хийснээс хойш таван жил өнгөрчээ. Одоо бол тус видео тоглоомын гол дүр Элли охин 19 нас хүрч, харгис ертөнц дээр өөрийгөө бие даан авч чадалтай болсон.Та бүхэн Элли охиныг ямар шинэ сорилтой нүүр тулахыг сонирхоорой.
- CYBERPUNK 2077
Худалдаанд гарах огноо: 2020.09.17
Саяхан нээлтээ хийх товоо хойшлуулсан CD Projekt RED студийн бүтээл Cyberpunk 2077 өнгөрсөн онд танилцуулагдсанаасаа хойш маш өндөр хүлээлтийг видео тоглоом сонирхогчдын дунд үүсгэсэн. Ирээдүйд 2077 онд өрнөх үйл явдлыг та энэхүү тоглоомоос мэдрэх боломжтой.