Дуучин Akon өөрийн нэрээр хот байгуулна | News.MN

Дуучин Akon өөрийн нэрээр хот байгуулна

Дуучин Akon өөрийн нэрээр хот байгуулна

Дуучин Akon өөрийн нэрээр хот байгуулна

Та бүхэн Marvel студийн бүтээл Black Panther кинон дээр гардаг Африкийн Wakanda гэх улсыг санаж байгаа биз ээ. Орчин үеийн техник технологи, анагаах ухаан, үндэстний баялаг гээд бүх зүйлээрээ дэлхийд гайхагддаг Wakanda улс бодит амьдрал дээр биеллээ олоход ойртжээ. Та бүхний мэдэх 2000-аад онд ид дэлхийг байлдан дагуулж байсан Америк-Сенегал гаралтай дуучин Akon өөрийн нэрээр нэрлэгдэх “Akon city” хотыг Сенегал улсад байгуулахаар болжээ.  Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Сенегал улсын ерөнхийлөгч Маки Саллтай тус хотыг байгуулах тохиролцоонд хүрсэн тухайгаа зарлалаа. Акон хот нь Сенегал улсын 2000 акр газрыг эзлэх бөгөөд өөрийн гэсэн Akoin хэмээх крипто валютаар 100 хувь төлбөр тооцоогоо хийх аж. Тус хот нь Сенегал улсын шинэ олон улсын нисэх онгоцны буудлаас таван минут яваад очих газарт буюу Сенегал улсын нийслэл Дакар хотоос холгүй орших далайн эргийн бүст сүндэрлэнэ. Сүүлийн үеийн бүхий л дэвшилтэт технологийг ашиглах энэ хот нь өөрсдийн крипто валют буюу Akoin валютаа Африк тивийн 54 улсад нэвтрүүлж, “ One Africa, One Coin ” гэсэн төслийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ямартай ч дэлхийн ирээдүйг тодорхойлох энэхүү хот удахгүй баригдаж эхэлнэ.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-27 66.181.180.112

Wow, cool yum be.

Avatar

Зочин 2020-01-27 121.168.50.25

Сайхан ажил байна. Чадалтай байна шуу. Том мөрөөдөлтэй л байвал болно доо хөө.

Avatar

Зочин 2020-01-27 202.9.46.62

barag afrikiin haan boloh gd uzeed bgaam bish uu. gehdee uneheer mundag sain hiij chadval barag haantai bsan n dr bh doo

Avatar

Зочин 2020-01-27 203.91.115.52

Манай Гашуун сухайтын тѳмѳр зам, дүүжин тээвэр, гүүрэн галт тэрэг арай түрүүлж ашиглалтанд орох байх.

Avatar

Зочин 2020-01-27 202.70.46.20

Neg muu duuchin hot baiguuldag boljee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж