Гималайн оргилд бясалгадаг даяанч нарын гайхамшигт чадвараас | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гималайн оргилд бясалгадаг даяанч нарын гайхамшигт чадвараас

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Гималайн оргилд бясалгадаг даяанч нарын гайхамшигт чадвараас

Гималайн мөнх цаст уулнаас бууж ирж лам хуврагуудтай уулздаг Түвд, Монгол, Балба гурван даяанчийг анх 1997 онд Голландын Түвд судлаач Ш.Клара гэдэг бүсгүйн зурагтай нийтлэгдсэнээс хойш тэд дахин үзэгдэхээ больжээ. Түвд бол судлах тусам оньсого таавар шиг болдог орон гэж хожим нь Клара бичжээ. Гималайн сүрлэг уулсын дунд 200-300 насалдаг ер бусын бие цогцостой, оюуны өндөр хөгжилтэй даяанч лам нар тэнд амьдарч байдгийг Америкийн хэвлэлүүд 1960 оноос эхлэн бичиж эхэлсэн. Юу ч идэхгүй найман сар тэсч дусал ч ус амсахгүй гурван сар бясалгал хийдэг, ганц мөч ч цурам хийхгүй гуч хоног явж чаддаг аглаг уулын даяанчдад итгэхэд бэрх. Тийм даяанчдаас алмасын тухай асуудал илүү бодитой гэж үзэж байв.

Гэтэл 1966 онд Энэтхэгийн Дармасала дахь Далай ламын ордонд Гималайн уулнаас бууж ирсэн даяанчтай Английн сэтгүүлч Р.Стивенсоны хийсэн ярилцлага буддын шашинд үл итгэгчдийн гайхамшгийг төрүүлэв. Раханжа гэх даяанч Манж дайчин гүрний Төр гэрэлт хааныг хоёр дахь хатнаа буулгах үед /1856 он/ Бээжинд очиж байсан тухайгаа ярьсан нь хүмүүсийг бүр ч алмайруулжээ. Тэр үед Раханжа гучин настай байсан гэнэ. Дармасалад ирж, Стивенсонд ярилцлага өгөхдөө Раханжа 130 настай ч 45 настай хүн шиг харагдаж байсан нь хүмүүст эргэлзээ төрүүлдэг байж. Гэвч түүний үзүүлсэн дотоод бясалгалын зарим увдис англи сэтгүүлчийг бараг л буддын шашинд ороход хүргэжээ.

Стивенсон тэр үед дэлхийд шилдэг гэгдэх гэрэл зургийн аппараттай явсан боловч хичнээн кадр дараад Раханжагийн ганц ч сүүдрийг цаасан дээр буулгаж чадаагүй байна. Даяанч өөрөө гэрэл зургийн хальсанд дүрсээ буулгах дургүй гэдгээ хэлж зөрүүд сэтгүүлчийг зураг дарах болгонд үл мэдэгдэх бясалгалаар хальсыг нь гэрэлд цохиулж орхиод байсан бололтой.

үргэлжлэл: www.buddhism.mn

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!