ҮЛГЭРТ МӨНГӨ ТӨЛДӨГ БОЛСОН | News.MN

ҮЛГЭРТ МӨНГӨ ТӨЛДӨГ БОЛСОН

ҮЛГЭРТ МӨНГӨ ТӨЛДӨГ БОЛСОН

Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэж үг бий. Орчин цагт мөрөөдөхөд ч мөнгө төлдөг болсон. Ялангуяа монгол дарга мөрөөдөхөд төсвийн мөнгө хэдэн зуун саяар урсана. Энэ бол Монголын нийгмийн хэвийн үзэгдэл болжээ. Хамгийн сүүлд гэхэд "агаарын нийтийн тээвэр" гэх гоё үйлчилгээг хотын удирдлагууд нэвтрүүлж, тэдний мөрөөдлийг биелүүлэхийн тулд нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөнөөс чамгүй хөрөнгө урсчээ.

МЕТРО ХААЧИВ?

2011 онд  Улаанбаатар хотыг метротой болгох төслийг хэрэгжүүлэхээ монгол дарга нар амалж байлаа. Албан ёсоор танилцуулсан нь 2013 он.  

Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минут явах метроны тухай үлгэр олон жил үргэлжилсэн ч, үнэндээ энэ үлгэрт хүүхдүүд хүртэл итгэлээ больсон. 

Дарга нарын зохиосон гайхамшигтай үлгэрт нь нийслэлчүүд 2017 оноос метрогоор зорчих тухай гардаг. Гэвч, үлгэр тэгсхийгээд амарсайхандаа жаргасан юм. 

2020 он. “Улаанбаатар метро” төслийг иргэдэд албан ёсоор танилцуулсны долоон жилийн  ой энэ онд тохиож байна. Төслийн ажил хугацаандаа, төлөвлөсөн ёсоор үргэлжилсэн бол Улаанбаатар метрополист хот болох байх. Нийтдээ 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийг 60 хувийг япончууд хөнгөлөлттэй зээлээр олгохоор болж, үлдсэнийг нь олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшил, дуудлага худалдаанаас олно гээд тооцсон.  Гэвч энэ төсөл 2013 ондоо “царцаж”, бүрмөсөн сураг алдарчээ. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажил 2016 оны сонгуулийн дараагаас таг мартагдсан гэсэн үг. “Метроны зам байгуулах зардал өндөр. Тооцоо, судалгаа үндэслэлгүй” гэсэн шалтгаанаар МАН-ынхан засгийн эрхийг авсны дараа  “Улаанбаатар метро” төслийг унагасан байна. 

Нийслэлийн тээврийн газрынхан Улаанбаатарыг метротой болгох судалгааг дахин эхлүүлж байгаагаа 2018 онд  албан ёсоор зарласан. Метроны чиглэлийг Офицеруудын ордноос төв зам болох Энхтайваны өргөн чөлөө дагуу Сонсголон хүртэл хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км газар доогуур барих бололцоотой гэж тодорхойлсон байна.

Тэд “2030 он гэхэд нийслэлийг метротой болгоно. Санхүүжилтийг нийслэл, эсвэл Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй учир гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, түншлэл, концессын гэрээгээр шийднэ” гэсэн юм. Гэвч иргэд үүнийг 2020 оны сонгуулийн шоу гэж хардаж буй.

АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ УСАН ХӨШИГ  МӨНГӨ УГААХ АРГА БАЙСАН УУ?

Нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор  Арслантай гүүрэнд усан хөшиг татахаар болсо.  “Усан хөшиг”-ийг нээж, тууж хайчилсан нь ердөө таван  жилийн өмнөх үйл явдал. Улаанбаатарт анхны усан хөшигний нийт өртөг  70 сая төгрөг.  Харамсалтай нь, нийслэлчүүдэд энэхүү усан хөшиг огт таалагдаагүй. Өнгө үзэмж, чанар муутай энэ хөшгийг далан сая биш  долоон саяар барьсан гэхэд итгэх хүн олон байлаа. 

Гэвч, мөрөөдөл биелэхгүй ч мөнгө угааж болно. 2019 оны зургадугаар сард “Усан хөшиг”-ийн ус цацруулагч зарим цоргыг сольж, төмөр урт хоолой бүхий цорго гагнахад дахин 40 сая төгрөгийг зарцуулсан тухай албаны хүмүүс мэдээлж байсан юм.  Энэхүү “усан хөшиг”-ний эргэн тойронд бичил цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн ч өнөөдөр бодит байдлыг нь бичих шаардлагагүй биз. Энэ мэт татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн  "шүдний чигчлүүр" олон. Бүтэлгүй мужаан тэрэг хийх гээд шүдний чигчлүүртэй үлдсэн шиг. 

 

ЧУЛУУТЫН ХАВЦАЛ ДЭЭГҮҮР БАРИХ ШИЛЭН ГҮҮР САНХҮҮЖИЛТГҮЙН УЛМААС ЗОГСОВ

2017 онд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 150 метр урттай шилэн гүүрийг барьж, 2018 оны Үндэсний баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар манай дарга мөн л мөрөөдлөө дэлгэж байв. Гэвч, мөн л мөрөөдөхөд мөнгө төлсөн.  Өнөөдөр ч шилэн гүүр ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгаа.

Учир нь, шилэн гүүрний бүтээн байгуулалтын ажил санхүүжилт байхгүйн улмаас таг зогсжээ. 2017  онд   хятадуудаасс Чулуутын хавцлын шилэн гүүрийг бариад өгөх саналыг аймгийн удирдлагуудад тавьсан байна. Гэтэл Засаг дарга нь зөвшөөрөөгүй аж. Монголчууд өөрсдөө 150 метр урттай шилэн гүүр барьж, дэлхийд гайхагдана гэж мөрөөдсөн монгол даргаас болж хятадуудын хүсэлт талаар болжээ. 

Тус гүүрийг барих  “Шилмэл шил” ХХК-ийн захирал М.Даш өнгөрсөн 2019 онд “Шарк Танк” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарт  дээрх шилэн гүүр төслөө  танилцуулж 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн ч шаркуудаас  авч чадаагүй юм.  

Энэхүү  шилэн гүүр баригдсанаар  жуулчдыг татна гэж тооцсон. Тодруулбал, гүүрэн  дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэрийг сонирхох боломжтой гэж сурталчилж байв. Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэр, 10 монгол гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах төлөвлөгөө бий. Гүүрийн өртөг нь 2.2 тэрбум төгрөг аж.

ДҮҮЖИН ТЭЭВЭР АГААРТ БИТГИЙ ЗАМХРААСАЙ!

2016 оны сонгуулийн өмнө метротой болно гэсэн шиг 2020 оны сонгуулийн өмнө дүүжин, соронзон тээвэр, тусгай замын автобустай болох шийдлийг эрх баригчид гаргалаа. Тодруулбал, 2020-2021 онд Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр  “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн ажил хийгдэж байгаа юм. 

Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөжээ. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолоод байгаа юм.

Нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг авто замын түгжрэлийг бууруулахаар ийм шийдэл гаргасныг буруутгахгүй.  Гэхдээ төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа болоод эрх баригчид солигдох эгзэгтэй үед ийм том шийдлүүд гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Авто замын түгжрэл бол агаарын бохирдолтой дүйцэхүйц тулгамдсан асуудал. Маш том бүтээн байгуулалт, зоригтой шийдвэр, нарийн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэрлэгдэх ажил. Гэхдээ энэ төслүүдийг агаарт замхруулахгүй, ажил хэрэг болгох нь хамгийн чухал.

Цаг хугацаа болоод нөхцөл боломжийн хувьд ч тохируулах шаардлагатай. Түүнээс биш том төслүүд сонгуулийн саналын дэнчин биш. 2016 оных шиг сонгуулийн өмнө иргэдэд нөлөөлөх нь гэж хардах эрт ч гэлээ өмнө нь ийм жишээнүүд олон байгааг бодох л хэрэгтэй.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-01-27 139.5.219.20

songogchid oorsdoo ulgert itgedeg malnuud baihgui yu. songuulias songuuliin hoorondoh guril budaand sanalaa ugsuur baigaad iim bolson biz dee? bid oorsdoo buruutai.

Avatar

Зочин 2020-01-27 202.9.47.28

Сонгуулийн реклам дуусах бишдээ, Монголчууд жинхэнд итгэхээс илүүтэй үлгэрт итгэх дуртай улс

Avatar

Ard 2020-01-27 24.46.100.17

Hotod tohirohgui,evdrel,gatsaa ihtei,MONGOL iin nohtsold humuus ayulgui,zov heregleh uhamsart hureegui,aygui bol sogtuu unaj,tulhej bas nus,tser,shuls,shees geed boli

Avatar

e 2020-01-27 66.181.177.109

za ymarch gesen Bat-uul-iig hotiin darga baihad,Elbegdorjiig eronhiilogch ,eronhii said baihad,Saihan balagiig eronhii said baihad,Bayriig eronhii said baihD HIIJ CHADAAGUI OLON ZUILIIG ENE ZASAG TOR MAANI HIIJ CHADAJ BNA,HARIN TED MONGO UGAAH,MONGO zavshihiig l hiisen.ta nar bitgii ataarh ene ih ololt amjiltiig gutaah geed hereggui,Tor tumen nudtei

Avatar

Zochin 2020-01-27 24.46.100.17

Bi neg kino uzlee,duujin deeree gatsaad ovol holdood uhej bh ym
b** uzegd,bas utas ni tasarch door ni chononuud …bi lav suuhgui

Avatar

тод 2020-01-27 139.5.219.53

Аль улсад ийм нийтийн тээвэр байдаг юм. Аялалд зориулсан агаарийн тээвэр л үзэж байлаа

Avatar

40k 2020-01-27 66.181.176.144

Ehleed ene ter, bayanhoshuu ruu yavuulna gej hoshgoruulj bgad za tegeed undsen sanaa ni zaisan ruu tavih geed l bga biz de.

Avatar

Заказа 2020-01-27 202.126.88.61

Дулааны 4 р станц дээр хучилтерегчийн станц дэлбэрсэн байхад нууж байдаг яасан тэнэг хумуус вэ Улсын ороноороо гэрэл цахилгаангуй болж байж хаширах тэнэг хумуус юм уу бид

Avatar

Зочин 2020-01-27 122.201.21.40

Дуужин тээвэр гэдэг балай юмаа болиоч! Дэлхийн аль хотод ийм юм нэвтруулээд сайхан болчихсон юм? Тийм ашигтай юм бол хятад хамгийн туруунд хийх бсан. Ядаж 1000 хотоор аялаад бгаа тэр хуухнээс асуу даа!

Avatar

зочин 2020-01-27 103.229.123.247

Дүүжин тээвэр гэж цөөхөн жуулчдыг уулын орой дээр гаргадаг юм харагддаг. Гадаадаар явж үзсээн үзсэн. Гэхдээ хотын тээвэрт дүүжин зам байхыг үзээгүй. Энэ ч дэмий юумны нэг л байгаа байхаа даа. Баахан мөнгө үрээд үр дүн муутай салах байх.

Avatar

Зочин 2020-01-27 202.131.228.167

Харамсалтай нь зөвхөн зураг л байгаа. Өөр юу ч хийгээгүй.

Avatar

Зочин 2020-01-27 202.9.46.116

Дүүжин тээвэр зүгээрээ

Avatar

Зочин 2020-01-27 192.82.64.21

"Cable car" гэж ийм төрлийн кабин бүхий дүүжин тээвэр нь гадаад оронд аялал жуулчлалын парк, өндөр уул хадтай байгалын үзэсгэлэнт газар, цанын баазуудад л байдаг. Нийтийн тээвэрт ашигласан тийм сайн туршлага байдаг бол тэрийг нь судлаад ярих хэрэгтэй юм биш үү..

Avatar

ЗОЧИН 2020-01-27 202.126.89.168

АЛБАН ТУШААЛД ТӨЛСӨН МӨНГӨӨ ГАРГАЖ АВАХ ГЭЖ ЮУГ Ч АМАЛЖ ЧАДХААР БОЛЖ ДЭЭ !!! 150 – ЖИЛИЙН ӨМНӨ ИРСЭН ГЕРМАН ЖУУЛЧНИЙ ДУРДАТГАЛД МОНГОЛ ХҮНИЙГ ХУДАЛЧ , ХУЛГАЙЧ , ХИРЭНДЭЭ БАРИГДСАН АДГИЙН УЛС ГЭЖЭЭ !!!

Avatar

k 2020-01-27 66.181.177.109

tednii 1 ni chi bolon tanai oir toirniihon,ter muuhai zurshil deer chinii ataarhuu,horlogchin Sanaa nemegdjee

Avatar

Sansargames.tk 2020-01-27 66.181.161.112

Sansargames.tk Mongolian WoW 3.3.5a server

Avatar

мудак 2020-01-27 103.57.95.69

дэлхин хаанч хотийн тээвэрт хэргэлдэгүй ямарч мөсөн толгойтоо юмм

Avatar

Зочин 2020-01-27 202.21.107.65

Мөрөөдлөө төслийн зураг болгоод баахан мөнгө хусацгаасан. Сайн шалгаач.нийлээд хуссан бол шалгахгүй биз.

Avatar

Зочин 2020-01-27 150.129.141.225

Dembee, Demberel, onongoo, Tunhuuz bi dahiad sanuulahgui shuu uzeliin bandi naraa gedimu changa yarigch mikropon asagad hajuu house-d archidaad shono bolgon daramtaldag. Demberel my egch ah nariig reketlehee bolison deergui dee.

Avatar

Huz 2020-01-27 103.11.192.186

Ali ulsad duujin teewriig niitiin teewer bolgosiim Bol sudalgaa bna uu

Avatar

Зочин 2020-01-27 202.126.89.171

Аль ч улсад нийтийн тээвэрт ашигладаггүй

Avatar

Иргэн 2020-01-27 103.212.117.17

ЭНэ МАН-ын мангарууд бүгд Хүрэлсүхийгээ дуурайсан популист шоучид юмаа. Нийтийн тээврийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байгаад шоуддаг болохоос аль улсын хог дээрээс олж ирсэн нь мэдэгдэхгүй хоосон кабинд сууж попордоггүй юмаа Ичээчээ Амарсайханаа

Avatar

Олонхи 2020-01-27 119.40.98.177

9-д таалагдаж байвал юу ч яахав дээ:

Avatar

Зочин 2020-01-27 202.179.18.60

Дүүжин тээвэр гэгч бүтэхгүй гэж мөрийцсөн ч алдахгүй

Avatar

Монгол хүн 2020-01-27 202.21.120.190

Хийх нэгэн нь мөнгө угаах гэж улайрна. Тэгээд хийснийгээ шоронд хийнэ. Хариуцлагын тогтолцоо гэж байхгүй. Ийм нийгэмд бүх юм үлгэр л байна шдээ.

Avatar

TUGS 2020-01-27 202.9.46.72

Бас нэг үлгэр,

Avatar

Зочин 2020-01-27 182.160.39.201

метро гэж танай гэмт хэрэгтэн батүүл л хошгируулж байсан.

Avatar

зочин 2020-01-27 103.229.123.229

Metro boditoi khuvilbar

Avatar

Итгэл 2020-01-27 111.69.95.36

Улаанбаатар хотод юуны өмнө хэвтээ төв замын дагуу Хөнгөн гэлт тэрэг тавих хэрэгтэй. Босоо тэнхлэгтээ Sky train тавих хэрэгтэй. Тусгай замын автобус гэдгийг зогсоох хэрэгтэй. Дүүжин зам зөвхөн аялал жуулчлалын зориулалтай шүүдээ.

Avatar

Зочин 2020-01-27 122.201.26.237

Одоо хэдүүлээ бодитой зүйл сэтгэж суръя. Интернэтэд бэлхэн туршлага, судалгаа нь байна. 1960-аад оны үед зарим хотууд яг ийм кабел кабинаар нийтийн тээврээ орлуулах гэж үзсэн юм билээ. Одоо нийтийн тээвэртээ ашигладаг улс 2 л байгаа. Бусад нь зогсоосон шалтгаан нь урсгал зардал өндөр, засварлахад хүндрэлтэй, цаг уурт тохиромжгүй. Харин одоо кабел кабиныг улс орнууд аялал жуулчлалын зорилгоор л ашиглаж байгаа. Монголд, ялангуяа Баянхошуунаас кабел кабинд сууж төврүү орох хүн байхгүй.

Avatar

Жу ноён 2020-01-27 59.153.115.52

МАН-ЫН ЧААЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР…ТА НАРЫН ХАЖУУД АН-ЫНХАН ЧИНЬ ХАРИН АЖИЛ ХИЙЧДЭГ БАЙХГҮЙ ЮУ.ТА НАРЫН ПОПРОЛ БҮҮР ГАЛЗУУРЛАА. АЛСЫН ХАРАА -2050 Ч ГЭХ ШИГ ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА

Avatar

Зочин 2020-01-27 202.179.26.69

Нэг мөсөн хот дээгүүрээ битүү галзуу хулгана аашчаач.Зорчингоо тоглоол…гоё шт

Avatar

ЗОЧИН 2020-01-27 202.126.89.168

АВТОБУСНЫХАА ТООГ НЭМЭХ ЧАДВАРГҮЙ БАЙЖ ХУДЛАА ШААХАА БОЛЬЖ ҮЗ МАЛУУДАА !!!

Avatar

К 2020-01-27 203.98.76.9

Дүүжин тээвэр гэдэг үлгэрээ болиосой. Манайхан шиг найдваргүй зүйл хийдэг хүмүүст тохирохгүй. Харин авто замын дээгүүр явдаг хурдан галт тэрэг гэж яривал арай амьдралд ойртоно.

Avatar

зочин 2020-01-27 66.181.166.134

ЗАЙСАН сҮХБААТАРЫН ТАЛБАЙГ ХОЛБОХ АГААРЫН ЗАМ ЗӨВХӨН ХОТЫН ДАРГА АМАРСАЙХАНД ҮЙЛЧИЛНЭ. ЯАГААД ВЭ ГЭХЭЭР "ЗАЙСАН ТОЛГОЙГ ТЭДНИЙХЭН ЛУЙВАРДАЖ АВСАН" ӨМЧӨӨ АРИВЖУУЛАХЫН ТУЛД АГААРЫН ЗАМЫГ ТӨСВИЙН МӨНГӨӨР ТАВИНА. ЭНЭ БОЛ ХОТЫН ДАРГЫН АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ШИЙДВЭР БОЛНО. ИЙМ ШИЙДВЭРИЙГ ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭХ ЁСТОЙ. ТӨСВИЙН МӨНГӨ ТЭДНИЙХ БИШ БИДНИЙХ /ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ/.

Avatar

Зочин 2020-01-27 202.179.26.69

Угаасаа хэдэн жилийн өмнө яг энэ төслөө танилцуулж байсан.Гэхдээ зөвхөн зайсан луу.Одоо хөрөнгөө биднээр босгуулах гэж улайрч бгаа.

Avatar

tusgai zamiin 2020-01-27 106.129.123.246

tusgai zamig autobusaa hiigeechee…..il yav bgaa bhoos barag metro shuu dee…zamd ni saad boloh ymgui zevhen tuhain autobusaa yavuulna

Avatar

Зочин 2020-01-27 202.126.89.94

Эрх баригчдын "МОНГОЛ" мөрөөдөл

Avatar

Зочин 2020-01-27 66.181.178.99

ХОТЫН ДАРГЫН ГЭР БҮЛ ЗАЙСАНГААС ЛУЙВАРДАЖ АВСАН ГАЗАРТАА БАРЬСАН ОБЪЕКТУУДАА ТӨСВИЙН МӨНГӨӨР ДҮҮЖИН ЗАМ ТАВИХ ГЭЖ БАЙНА АА.ӨМНӨ НЬ БАРИХ ГЭЖ БАЙГААГАА ТV ГЭЭР ЗӨНДӨӨ ЯРЬСАН.ХОТЫН ДАРГА БОЛЧИХНО ГЭЖ БОДОО Ч ҮГҮЙ БИЗ.

Avatar

Зочин 2020-01-27 64.119.17.64

Unetei togloom, muroodoloor naadahaa bolio. Suuliin 10 jil muroodloo

Avatar

хулгайч 2020-01-27 103.212.118.209

хотийн тээвэрт ийм дүүжэн хэргэлдэг улс орон байнуу байхгүй энэ мөсөн толгойтоо дарга нар юуч хийж атаар болж мэдэн шүү

Avatar

ЗОЧИН 2020-01-27 202.126.89.168

ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР ТОГЛОХ ЮМ БОЛ ДҮҮЖИН ЗАМНААС ЧИНЬ ХӨЛНӨӨС ЧИНЬ ДҮҮЖИЛНЭ ШҮҮ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж