Долоо хоногийн өрнийн зурхай 2020.01.27-2020.02.02

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.01.27-2020.02.02

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.01.27-2020.02.02

ХОНЬ

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр гэнэтийн их мөнгөний орлого таныг баярлуулах болно. Албан тушаал, зэрэг дэв ахих боломж гарч ирнэ. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайжирч, эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

ҮХЭР

Найз нөхөд, харилцаа холбоондоо анхаарах долоо хоног. Бусдад цензур тавьж, өөнтөглөх хэрэггүй гэж зөвлөе. Хостойгоо ойлголцоход хүндрэлтэй байх болно. Тиймээс хэт романтик хандлага гаргах хэрэггүй. Таны ажлын амжилт бусдын атаархлыг төрүүлэх болно. Бизнес эрхлэгчид алдагдал хүлээж магадгүй. Эрүүл мэндийн байдалдаа анхаарч, нарийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

ИХЭР

Шинэ долоо хоног ихрийн ордыг ивээж байна. Хийхийг хүссэн зүйлээ төлөвлөж, бүтээж чадвал таныг эерэг үр дүн хүлээж байна. Гэхдээ бусадтай харилцах харилцаанд ноцтой асуудал гарч магадгүй тул бодолтой, тайван хандахыг зөвлөж байна. Гэр бүлийнхэндээ цаг зарцуулж, хайртай хүмүүсдээ сэтгэлээсээ хандаарай. тэд чинь таны халамжаар дутаж байж мэднэ. Эрүүл мэндийн хувьд дархлаа суларснаас ноцтой өвдөж магадгүй байна.

МЭЛХИЙ

Мэлхий ордныхон энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаараарай хэмээн одод зөвлөж байна. Цагыг ойр дотнын хүмүүстэй болон найзуудтайгаа өнгөрөөж чадвал бие сэтгэл тань амарч шинэ эрч хүчээр тэтгэгдэх болно. Мөн хандив болон тусламжийн аянд нэгдэж хувь нэмэр оруулбал хожим нь гарах үр дагавар цаашдын ажилд тань эергээр нөлөөлнө хэмээн одод зөвлөж байна.

АРСЛАН

Шинэ долоо хоногт Арслангийн ордныхон нэг л идэвхгүй, сул байх талаар одод зөгнөжээ. Үүнээс зайлсхийхийн тулд өөртөө цаг гаргаж амрахыг эрхэмлээрэй. Богино хугацаатай аялал зохион байгуулж чадвал таныг аз хүлээж байна. Ажил болон хувийн карьераа дээшлүүлэхэд тохиромжтой боловч гарч болзошгүй эрсдэлийг тооцоолж хянуур хандахыг одод зөвлөжээ. Улирал солигдож байгаа тул биеэ энхрийлбэл зохистой.

ОХИН

Сарын эхлэлд таныг олон шинэ зүйл хүлээж байна. Идэвхтэй байж чадвал таны хүссэн зүйл тань биелэх боломжтой. Гадуур гарч, найз нөхөдтэйгөө уулзаж, цагыг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөж хийе гэсэн зүйлээ бүгдийг хийхийг хичээгээрэй. Учир нь таныг одод ивээж байна. Харин санхүүгийн хувьд санаа зоволтгүй ч мөнгөө хэрэггүй зүйлд бүү зарцуулаарай. Хайр дурлалын хувьд таны бодож байгаа шиг тийм ч дурсамжтай зүйл болохгүй тул урьдаас сэтгэлээ бэлдвэл зохистой.

ЖИНЛҮҮР

Шинэ бизнесийн санаа, төлөвлөгөө боловсруулж байна уу. Тэгвэл одоо л хэрэгжүүлэх цаг нь ирж байна. Урьдаас төлөвлөж бэлдсэн зүйл тань сэтгэлчлэн биелэх болно хэмээжээ. Долоо хоногийн туршид танд муу зөн совин мэдрэгдэж магадгүй гэхдээ санаа зоволтгүй өөртөө итгэлтэйгээр бүхнийг оролдоорой гэж одод зөвлөж байна. Улирал солигдож байгаа тул хууч өвчин тань сэдэрч болзошгүй. Тиймээс биеэ энхрийлж хайрлабал зохистой.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт хайр дурлалаар дүүрэн байх болно. Удаан харилцаа холбоотой байсан дотнын хүн танд гэнэтийн санал тавьж магадгүй. Мөн санхүүгийн хувьд ч асуудалгүй. Харин өөрөөс тань шалтгаалах зүйлст “онцгой” анхаарал хандуулбал зохистой. Учир нь  өмнөх саруудад болсон зүйл дахин давтагдаж магадгүй тул аливаа асуудалд хөнгөн биш буурь суурьтай хандаж чадвал эерэг үр дүнд хүрнэ. Эрүүл мэндийн хувьд санаа зоволтгүй. Та долоо хоногийн турш эрч хүчтэй байх болно.

НУМ

Энэ долоо хоногт нумын ордныхон зөн совиндоо итгэж, дагавал зохистой. Өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах цаг одоо эхэлж байна. Өөртөө итгэх итгэлээс тань хамаарч санхүү болон хувийн амжилт тань өснө. Гэхдээ эрүүл мэнддээ анхаараарай. Бие тань өвдөж шаналж байвал эртхэнээс энхрийлж анхаарал хандуулаарай гэж одод зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр амьдралд тань онцгой явдал тохиолдоно.

МАТАР

Эрч хүчээр шинэ сарын эхний долоо хоног дүүрэн эхлэх боловч өөртөө битгий бардаарай. Таныг ажил болон харилцаа холбоонд хүндхэн сорил хүлээж байгаа тул тэвчээртэй хандаарай хэмээн одод зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр анхаарлыг тань сарниулах зүйл гарч болзошгүй тул өөрийгөө дайчилбал зохистой. Эрүүл мэндийн хувьд сайн байх тул санаа зоволтгүй. Долоо хоногийн сүүлээр эртний танил тань эсвэл холбоо тасраад удаж буй хамаатан тань гэнэт гарч ирж магадгүй.

ХУМХ

Шинэ сарын эхлэлээр таныг азын тэнгэр ивээж ажил болон хувийн амьдралд тань ахиц дэвшилт гарна. Гэхдээ азын тэнгэр таныг байнга ивээнэ гэж санаж болохгүй. Өөрөөсөө шаардлагатай хичээл зүтгэл гаргасан цагт таны хөдөлмөр үнэлэгдэх болно. Санхүүгийн болон бизнесийн хувьд таныг таатай саналууд хүлээж байна. Өөрийн хүрээллээс гадуур шинэ хүмүүсийг таньж мэдвэл хожим нь эерэг үр дүнд хүрч магадгүй тул боломжийг бүү алдаарай. Ажил болон амралтаа тэнцвэржүүлж өөртөө цаг гаргаарай хэмээн одод зөвлөжээ.

ЗАГАС

Өөртөө цаг гаргаарай хэмээн одод загасныханд зөвлөж байна. Эртнээс хийхийг хүссэн зүйлээ энэ долоо хоногт хийж амжвал өөрийгөө танин мэдэж хэн гэдгээ ухаарахад ойртох болно. Тиймээс хийхийг хүссэн зүйлээ хойш тавилгүй бүтээж чадвал бодол тань өөрчлөгдөж амжилтад хүрэхэд ойртоно. Мөн ирэх долоо хоногт үйл явдлаар дүүрэн байх тул цаг чөлөө гарахгүй байж магадгүй. Гэлээ ч хичээж өөртөө цаг гаргаарай гэж одод зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж