Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа тул Засгийн газрын хуралдаан, Улсын Онцгой комиссын хуралдаанаас бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагад дараах мэдэгдлийг хүргүүлсэн байна.