Шинэ төрлийн коронавиурсын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.
БНХАУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгд хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авах боломжтой юм байна.
Шуурхай утас:
– Бээжин дэх ЭСЯ-15210304468,
– Хөх хот дахь ЕКГ-15754936989, 04714902262,
– Шанхай дахь ЕКГ-13162982707, 13162982596, 2168473255,
– Эрээн дэх КГ-15647964334
Холбоотой мэдээ