МАН тойргийн “зодоон”-оо эцэслэнэ | News.MN

МАН тойргийн “зодоон”-оо эцэслэнэ

МАН тойргийн “зодоон”-оо эцэслэнэ

МАН тойргийн “зодоон”-оо эцэслэнэ

Эрх баригчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан ч тойрог байгуулах, тойргийн мандатын тоог тогтоох асуудлыг шийдвэрлэж чадаагүй, "түүхий"-гээрээ байгаа.

Хуульд зааснаар энэ асуудлыг хоёрдугаар сарын 1-нд багтаан баталсан байх шаардлагатай тул УИХ-ын хувьд шинэ долоо хоногт багтаан тойргийн “зодоон”-оо нэг тийш болгох шаардлага тулгараад буй.

Хэзээнээсээ МАН нийслэлд санал бага авч, ихэнх тохиолдолд ялагдаж ирсэн тул Улаанбаатар хотын мандатын тоог багасгах бодлого барьж байна. Ингэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн мандатыг тус бүр нэгээр бууруулж, Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт нэмж шилжүүлэхээр болсон тухай мэдээлэл бий.

Нийслэлд нэр дэвшихээр бэлтгэл хангаж байсан хүмүүсийн хувьд дээрх хуваарилалт “шог” сонсогдож байгаа.

Мөн Ардчилсан нам нийслэлийн мандатыг цөөрүүлэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд  зөвхөн газар нутгийн хэмжээ гэдгээр түрий барьж, мандатын тоог өөрчлөх нь учир дутагдалтай. Хүн рүүгээ чиглэсэн хөгжлийн бодлого хэрэгтэй учраас УИХ-д нийслэлийн иргэдийг төлөөлөх төлөөллийг цөөрүүлж болохгүй” гэдэг байр суурь барьж буй.

Ажлын хэсгээс нийслэлийн мандатын тоог бууруулж, нэг мандаттай аймаг руу шилжүүлсэн байлаа гэхэд Байнгын хороо болон чуулганаар эл асуудлыг хэлэлцэх шатанд өөрчилж,  шилжүүлэлт хийх бүрэн боломжтой. Эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргаж, батална.

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоогоод байна. Үүгээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мягмар гариг буюу нэгдүгээр сарын 28-нд хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол пүрэв, баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, батлахаар төлөвлөжээ.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 2020 оны зургадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Эл асуудлыг ч УИХ ирэх баасан гаригт эцэслэн, тогтооно. Зургадугаар сарын 24-н лхагва гаригт таарч байгаа тул бүх нийтийн амралтын өдөр болгох шаардлага тулгарч буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2020-01-26 69.76.229.35

M,A,N,A,N, IIG 20 N OND ARD TUMEN MINI ERHEE EDELDGEE BID CNADDAG UM SHUU GEDGEE HARUULAAD ENE 2 NAMAAS 1 HUN CN SONGOHGUI UM SHUU ARD TUMEN MINI TEGJ BAIJ 30 N JIL DOROMGLUULJ YDUURUULSNIIHAA HARIUGAA AVTSGAAE SONGOLTOO ZOV HIITSGEEE ODOO BUR HUUHEDUUDEE SONGOH GEJ BAINA SHUU

Avatar

mr 2020-01-26 202.131.225.197

Nam zam huusun humuus butehgui shuu bitgii songooroi ard tumeen!!!

Avatar

Зочин 2020-01-26 72.196.192.250

Nohoin tolgoig shireen deer tavihad uuruu unhruud shoroon deer oichdog gedeg shig Mongolchuud huraadag niigemchildeg huarangiin sotsializmaa muruuduud muurulduh yumaa kh kh

Avatar

Зочин 2020-01-26 103.26.195.47

Нямдорж АН-ыг, тэр дундаа Элбэгээ болон түүний ойрын хүмүүсийг 2 зүйлээр хэцүү байдалд оруулсан. Нэг нь Эрдэнэтийн 49 хувь, нөгөө нь Зоригийн хэрэг. Манай муу ЭЛБЭГЭЭ, САЙХАНБИЛЭГ НАР ХААНА ШҮҮ ЯВДАГ ЮМ БОЛДОО ХӨӨРХИЙ.Тэгэхээр НЯМДОРЖИД ДУРГҮЙ БАЙЛГҮЙ ЯАХАВ.

Avatar

Иргэн 2020-01-26 66.181.190.43

ЖДҮ тойрсон гэмт бүлэглэлийг зайлуулах нь зөв.

Avatar

Зочин 2020-01-26 202.126.89.239

Хүрэлсүхээр толгойлуулсан ЖДҮчид,Нямдорж,Энхтүвшин нарт салаавч өгч унагацгаая Монголчуудаа

Avatar

зочин 2020-01-26 122.201.21.251

Бид сонгууль улс төрд хэтэрхий их ач холбогдол өгөөд байна. Тэр ч байтугай амралтын өдөр явуулж болоод байсан сонгуулийг ажлын өдөр хийх болж эдийн засагтаа хор учруулсан Сонгууль уг нь чухал л даа Нямдорж мэтийн хорлон сүйтгэгчийг дахин сонгоод байхаар ямар хэрэг байх вэ Сонгууль бол уг нь тийм өөдгүй хүнээс салах арга юм Гэтэл түүнийг ашиглаж чадахгүй мөртлөө сонгуулийн тойрог сонгуулийн хууль зэрэг энгийн асуудалд хэт их мөнгө цаг зарж байгаагаа бодмоор байна

Avatar

Зочин 2020-01-26 64.119.27.221

Hezee ch amraltiin udur yavuulj baigaagui shuu hehe

Avatar

Зочин 2020-01-26 202.9.46.50

e4rguut.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж