"Exclusive” үйлчлүүлэгчдэдээ маск бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

"Exclusive” үйлчлүүлэгчдэдээ маск бэлэглэнэ

NEWS агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин юутай вэ” буланг хүргэдэг. Энэ удаагийн дугаартаа  "Exclusive” компанийг онцоллоо.

Дэлхийн 19 улсад бүртгэгдээд байгаа коронавирусээс иргэдээ хамгаалах зорилгоор "Exclusive” компани маск үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд худалдан авалт хийсэн хүн бүрт маскийг үнэгүй олгохоор болжээ.

Энэ тухай "Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг твиттер хуудсаараа дамжуулан жиргээд байна. Энэ шийдвэр нь нийгмийн сүлжээнийхний анхаарлыг татаж, олонх нь худалдах ёстой гэсэн байр суурь барьжээ.

@exclusive_maya

#exclusive нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хэрэглэгчиддээ зориулж КОРОНОВИРУС-с хамгаалах #маск үйлдвэрлэж #үнэгүй өгөхөөр боллоо. Жич: өчигдрийн миний худалдаж авсан импортын маск худлаа юм байна шүү. Үндэсний үйлдвэрийн хаялага ИРГЭДЭД хүрдэг юм… #ЖДҮмандтугай

Наран @amidral77

Үнэгүй гээд байхаар зүгээр 500-р зар, бидэнд ч хэрэгтэй чамд ч хэрэгтэй.

@exclusive_maya

Хэрэглэгчидээ #долоож амьдардаг хүн шүү дээ би. Худалдан авсан хүмүүстээ өгөх юм… уучлаарай… Зовлонгоор БИЗНЕС хийх ёстой дургүй…

МАДААМ @ETuwshin

Үнэл Маяа минь. Хөдөлмөр үнэтэй.  Цаанаа зардал ихтэй Авахаар бол мөнгөөрөө аваарай,хүмүүсээ Маяагаа хайрлая.

@exclusive_maya

Үнэгүй биш шд… та зүгээр ирээд авч чадахгүй… хамгийн багадаа 10к-р худалдан авалт хийнэ шд. Тэгвэл өгнө…маск зарахгүй.

Б.Ойдов @oidov910

Зүгээр л хийгээд зар.Зовлонгоор бизнес хийх биш боломж гэж хар. Гадуур “Бөмбөгөр”,  бөөний төвүүдээр нь ч олдохгүй бас үнэ 2 3 дахин өссөн байна лээ массаар хийгээд зээлээр тараачих..

Эрка @Erka31839959

Маяа мандтугай

Baigal @Baigalas

Ер нь манай ЭМЯ энэ үед хувийн хэвшлээ дэмжээд жижиг оёдлын үйлдвэрүүдэд захиалга өгөөд хийлгэж болдоггүй юм уу

Бумбагар

Маскаа тогтмол зүүе, халаасандаа гар ариутгагчтай явъя, хоол, нойроо сайн авцгаая. Нус цэрээ ил хаяхгүй,  халаасандаа хуурай сальфеткатай явцгаая  Үр хүүхдээ өвдсөн үед дур мэдэн эмчлэхгүй, эмнэлэгт хандацгаая.

Ууг@н @uuganaa1126

#Exclusive ээр үйлчлүүлээд урамшуулалд нь амны хаалт бэлгэнд авлаа. Үйлдвэрлэгч @exclusive_maya эгчид баярлалаа. Амжилт!

Л.ОЮУ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж