NEWS агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин юутай вэ” буланг хүргэдэг. Энэ удаагийн дугаартаа "Exclusive” компанийг онцоллоо.
Дэлхийн 19 улсад бүртгэгдээд байгаа коронавирусээс иргэдээ хамгаалах зорилгоор "Exclusive” компани маск үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд худалдан авалт хийсэн хүн бүрт маскийг үнэгүй олгохоор болжээ.
Энэ тухай "Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг твиттер хуудсаараа дамжуулан жиргээд байна. Энэ шийдвэр нь нийгмийн сүлжээнийхний анхаарлыг татаж, олонх нь худалдах ёстой гэсэн байр суурь барьжээ.
#exclusive нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хэрэглэгчиддээ зориулж КОРОНОВИРУС-с хамгаалах #маск үйлдвэрлэж #үнэгүй өгөхөөр боллоо. Жич: өчигдрийн миний худалдаж авсан импортын маск худлаа юм байна шүү. Үндэсний үйлдвэрийн хаялага ИРГЭДЭД хүрдэг юм… #ЖДҮмандтугай
Үнэгүй гээд байхаар зүгээр 500-р зар, бидэнд ч хэрэгтэй чамд ч хэрэгтэй.
Хэрэглэгчидээ #долоож амьдардаг хүн шүү дээ би. Худалдан авсан хүмүүстээ өгөх юм… уучлаарай… Зовлонгоор БИЗНЕС хийх ёстой дургүй…
Үнэл Маяа минь. Хөдөлмөр үнэтэй. Цаанаа зардал ихтэй Авахаар бол мөнгөөрөө аваарай,хүмүүсээ Маяагаа хайрлая.
Үнэгүй биш шд… та зүгээр ирээд авч чадахгүй… хамгийн багадаа 10к-р худалдан авалт хийнэ шд. Тэгвэл өгнө…маск зарахгүй.
Зүгээр л хийгээд зар.Зовлонгоор бизнес хийх биш боломж гэж хар. Гадуур “Бөмбөгөр”, бөөний төвүүдээр нь ч олдохгүй бас үнэ 2 3 дахин өссөн байна лээ массаар хийгээд зээлээр тараачих..
Маяа мандтугай
Ер нь манай ЭМЯ энэ үед хувийн хэвшлээ дэмжээд жижиг оёдлын үйлдвэрүүдэд захиалга өгөөд хийлгэж болдоггүй юм уу
Маскаа тогтмол зүүе, халаасандаа гар ариутгагчтай явъя, хоол, нойроо сайн авцгаая. Нус цэрээ ил хаяхгүй, халаасандаа хуурай сальфеткатай явцгаая Үр хүүхдээ өвдсөн үед дур мэдэн эмчлэхгүй, эмнэлэгт хандацгаая.
#Exclusive ээр үйлчлүүлээд урамшуулалд нь амны хаалт бэлгэнд авлаа. Үйлдвэрлэгч @exclusive_maya эгчид баярлалаа. Амжилт!
Л.ОЮУ
Холбоотой мэдээ