Нурангид дарагдсан хоёр настай охиныг 28 цагийн дараа аврав

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

Нурангид дарагдсан хоёр настай охиныг 28 цагийн дараа аврав

Нурангид дарагдсан хоёр настай охиныг 28 цагийн дараа аврав

Туркийн аврагчид  барилгын нурангид дарагдсан хоёр настай охиныг аавынх нь хамт 28 цагийн дараа гарган авч буй бичлэгийг өнөөдөр /2020.01.26/ үндэсний телевизээр цацжээ. 35 настай Аясэ Йилдиз нь хоёр настай охин Юсрагийн хамтаар Мустафа Паса дүүрэг дэх орон сууцны барилгын нуранги дороос аврагдсан байна.

Туркийн зүүн хэсэгт Баасан гаригт 6.8 магнитуд хүчтэй газар хөдөлснөөс одоогийн байдлаар 31 хүн амь үрэгдэж, 1556 хүн гэмтэж бэртжээ. Аврагчид өнгөрсөн хоёр өдрийн дотор нурангид дарагдсан 45 хүнийг эсэн мэнд аварч гаргаад байна.

Үүний зэрэгцээ Турк улсад өнгөрсөн шөнө агаарын температур Цельсийн -5 хэм хүрч сэрүүхэн хоносон тул орон гэргүй болсон хүмүүст зориулан 9500 гаруй майхан босгож, 17 мянган хүнд халуун хоол тараажээ.

Туркт Баасан гаригийн хүчтэй газар хөдлөлтөөс хойш 600 орчим удаа чичирхийлэл мэдэгдсэн ба Ням гаригийн өглөө 4.3 магнитуд чичирхийлэл мэдэгджээ.

Турк ойрхон давтамжтай газар хөдөлдөг. Өмнө нь 1999 онд Туркийн баруун хойд хэсэгт хоёр удаа хүчтэй газар хөдөлснөөс 18 мянга  орчим хүн амь үрэгдэж байв.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж