Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр /2020.01.26/ хэлэлцэн шийдвэрлэсэн. Дээрх хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцсон бөгөөд зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаах хүртэл арга хэмжээ авна гэдгийг онцолж байна.
Тэрбээр “Нийслэлийн Онцгой комиссыг өчигдөр хуралдуулж, шаардлагатай арга хэмжээ авах чиг үүрэг бүхий тусгай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан эдгээрт хяналт тавина.
Өмнөх удаад нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахад гадаадын хөрөнгө оруулалттай зарим сургууль хичээллэж байсныг цаг тухайд нь таслан зогсоосон. Энэ удаад тийм явдал гарах ёсгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулж буй бол хууль тогтоомж болон Үндэсний аюулгүй байдлын хангах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг иргэн, аж ахуйн нэгж дагаж мөрдөх ёстой. Тиймээс хичээл, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд ямар нэг сургууль, цэцэрлэг хичээллэхгүй.
Зах, худалдааны төвүүд зэрэг хүн олноор үйлчлүүлдэг газруудад эрсдэл гаргахгүй байхад анхаарч ажиллана. Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй. Энэ тохиолдолд цаг тухайд нь нийслэлийн онцгой комисс болон бусад бүтцээр хэлэлцэж шийдвэрлэнэ" гэлээ.
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас нийслэлийн нутаг дэвсгэрээр орж, гарах хяналтын цэгүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр төлөвлөж, бэлтгэл хангаж эхэлсэн байна.
а 2020-01-26 66.181.165.212
захыг хааж болохгүй харин шаардлагаа сайн тавьж байнгын өндөр хяналттай ажиллуулах хэрэгтэй.
Зочин 2020-01-26 202.21.108.52
Вирус дээр өлсгөлөн нэмэгдэх юм бна л даа.
Shuree 2020-01-26 202.126.89.121
Manaihaan hool hunsee bazaaj awahgui bol zahuudiig haawal turj uheh bolood bna shu
Зочин 2020-01-26 124.158.107.35
зах бол жинхэнэ голомт шдэ
Монгол 2020-01-26 66.181.167.254
Компьютер тоглоомын газар гэж СЭЖГИЙН газрыг бүгдийг хаана биз дээ??? Та нар тэр тоглоомын газраар нэг ороод үзээч! Ерөнхий Сайд Хүрэлсүхээс хичээнгүйлэн гуйж байна… Тэр ЗАВААН газраар нэг ороод үзээд өгөөч!!! Тэгээд бүр мөсөн хаах хэрэгтэй байна. Хуучин Архивын газрын 3 давхар байшин тэр чигээрээ компьютер тоглоомын газар болсон байна гээд бод доо!!! Ийм завхарсан заваан юм Монголоос өөр хаана ч алга!!!
Зочин 2020-01-26 64.119.16.219
Баар цэнгээний газар тоглоомийн газруудыг хаах хэрэгтэй
Зочин 2020-01-26 72.196.192.250
Zahiudiig haa! Ene hugatsaanii tvreesiin tulbur,zeeliin hvvg tegleh yostoi!
б 2020-01-26 59.153.114.73
Зах хаагдсан хугацаанд зээлийн төлбөрөө төлөхгүй байх үндэслэлтэй ш дээ. Энэ чинь давагдашгүй хүчин зүйл. Гэхдээ тэр наймаачид чинь орлогогүй бол юугаараа амьдрах вэ. Тэрийг нь төлөх газар олдохгүй ш дээ
Түрээслэгч 2020-01-26 202.126.89.16
Томоохон худалдааны төвүүдийн үүдэнд орж ирж бгаа хүмүүсийн халууныг хэмжиж, үнэгүй маск тараах хэрэгтэй шд. Хаах юм бол түрээслэгч нарын түрээсийг зогсоох, зээлийн хүүг зогсоох, ард иргэдийн хоол хүнс, эм тарианы хангамжийг улсаас зохицуулах шаардлагатай.
Түрээслэгч,худалдаачин 2020-01-26 122.201.24.40
Зах,худалдааны тѳвүүдийг эрүүл ахуйн дэнд зэрэглэлд ажиллуулж.үйл ажиллагааг зогсоохгүй байхгүй бол түрээслэгч.худалдаачид банкны зээлээ юугаар тѳлѳх вэ.гэсэн эхний асужлт гарч ирнэ шүү дээ.
Зочин 2020-01-26 66.181.161.111
Ёстой олон хүн дампуурна шүү! Их бодож байж шийдвэр гаргах ёстой шүү! Sosial- эхний аманд орж яаруу сандруу арга хэмжээ авч болохгүй!
Зах дээр зогсдог 2020-01-26 66.181.161.106
КАРАНТИНЫ ХУГАЦААНД ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЗОГСОО. ЗАХУУД ХААГДВАЛ ОЛОН ХҮН ӨРНИЙ ТУЛАМ БОЛНО. ХҮҮГ ЗОГСООВОЛ ХАМААТАЙ ЮУ. ГЭРТЭЭ БАЙЖ Л БАЙЯ.
Аргагүйдсэн иргэн 2020-01-26 66.181.161.106
ЭНЭ ОНЦГОЙ ДЭГЛЭМТЭЙ ХУГАЦААНД БҮХ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЗОГСООХ ЁСТОЙ. ӨРНИЙ ХООЛ БОЛСНООС АМЬД ҮГҮЙ ХОЁРЫН НЭГИЙГ ҮЗСЭН НЬ ДЭЭР. ХҮН БОЛГОН ШАХУУ 2-ООС ДЭЭШ ЗЭЭЛТЭЙ БАЙГАА. АЖИЛ ТӨРӨЛ ДОГОЛДВОЛ ӨНГӨРӨӨ. ОЙЛГОХГҮЙ ХҮМҮҮС ТЭНДЭЭ Л БИЗ. ӨРӨНД ОРВОЛ СҮЙРНЭ ШҮҮ! ҮХСЭН НЬ ДЭЭР.