“Тэрс үзэлтэн” баримтат киноны нээлтэд Хиллари Клинтон оролцов

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

“Тэрс үзэлтэн” баримтат киноны нээлтэд Хиллари Клинтон оролцов

“Тэрс үзэлтэн” баримтат киноны нээлтэд Хиллари Клинтон оролцов

“Washington Post” сонины нийтлэлч Жамал Хашоггийн үхлийн тухай “Тэрс үзэлтэн” баримтат кино “Sundance” кино наадам дээр Баасан гаригт /2020.01.24/ нээлтээ хийлээ. Уг баримтат кинонд сэтгүүлчийн үхэлтэй холбогдсон Саудын Арабын эрх баригчид, засгийн газрууд, бизнес эрхлэгчид болон компаниудад хийсэн мөрдөн шалгалтын нарийвчилсан мэдээлэл багтжээ. АНУ-ын алдарт найруулагч Брайн Фогелийн “Тэрс үзэлтэн” баримтат кино нь нээлтээ хийхээс ч өмнө олны анхаарлыг татаж, хүлээлт үүсгэсэн юм.

Баримтат киноны нээлтийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, жүжигчин Алек Балдвин зэрэг хүндтэй зочид болон сэтгүүлч асан Хашоггийн сүйт бүсгүй Хатис Ченгиз нар оролцжээ. “Тэрс үзэлтэн” баримтат киног хараат бус Хүний эрхийн сангаас санхүүжүүлжээ.

Жамал Хашогги нь 2018 оны аравдугаар сард Туркийн Истамбул хот дахь Саудын Арабын элчин сайдын яамнаас гэрлэлтийн гэрчилгээгээ авахаар ороод гарч ирээгүй. Түүнийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн хүмүүс хөнөөсөн гэж АНУ-ын тагнуулын төв газраас мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж