Автотээврийн хөдөлгөөнийг даваа гаригаас хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

Автотээврийн хөдөлгөөнийг даваа гаригаас хязгаарлана

Автотээврийн хөдөлгөөнийг даваа гаригаас хязгаарлана

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар өнөөдөр /2020.01.26/ ээлжит бусаар хуралдан шийдвэр гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох сайд нар мэдээлэл хийсэн юм.

Эрсдэл өндөр байгаа учир хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг даваа гаригаас хязгаарлахаар боллоо. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй юм.

Монгол Улсын худалдааны гол зангилаа бүс нь БНХАУ-ын Эрээн, Манжуур, Хөх хот болсны зэрэгцээ зөвхөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хил гаалиар өдөрт 6000-8000 хүн орж, гардаг бол 800-1000 автомашин хилээр нэвтэрдэг юм байна. Иймээс эрсдэлээс сэргийлж, дээрх арга хэмжээг авахаар болжээ.

Олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, халуун хэмжих багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэмэлт цалин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг худалдан авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.

2020 оны нэгдүгээр сарын 26-ны 12.00 цагийн байдлаар коронавируст халдвараар 1965 хүн өвчилсөн байсан  бол цаг гаруйн дараа 2001 болж нэмэгдэж 56 хүн нас бараад байна. Иргэд гараа тогтмол савандаж угаах, амны хаалт заавал зүүх, өвчлөл гарсан улсад зорчихгүй байх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ХарамсалтайХарамсалтай
45
ГайхмаарГайхмаар
38
БурууБуруу
36
ЗөвЗөв
25
ХахаХаха
15
ТэнэглэлТэнэглэл
14
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж