Хойд Солонгосын чөлөөнд гарсан армийн хурандаа Ри Сон Гвоныг гадаад хэргийн сайдаар томилсныг төрийн мэдээллийн “KCNA” агентлаг өнгөрсөн Баасан гаригт мэдээлжээ. Тэрбээр Хойд Солонгосын гадаад хэргийн сайд асан Ри Ён Хог залгамжлав. Ри Сон Гвон нь Пёньян хотноо гадаадын дипломатуудтай хүлээн авалтын уулзалтад оролцсоноор албан үүрэгтээ орсон байна.
Ри Сон Гвон нь сүүлийн 15 жил хоёр Солонгосын хоорондох уулзалт, хэлэлцээнд идэвхтэй оролцсон хүн боловч АНУ-тай харилцах харилцаанд туршлага багатай. Мөн Ри Сон Гвон нь 2018 оны есдүгээр сард Пёньян хотноо Өмнөд Солонгосын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах үеэрээ бүдүүлэг мэдэгдэл хийснээрээ олны танил болсон нэгэн аж.
АНУ-тай хийх цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээ тасалдсан энэ үед Хойд Солонгос гадаад хэргийн сайдаа сольсон нь бодлогоо өөрчилсөн гэж харагдаж байна.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ