Майк Помпео сэтгүүлч бүсгүйтэй цэц булаалдав

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

Майк Помпео сэтгүүлч бүсгүйтэй цэц булаалдав

Майк Помпео сэтгүүлч бүсгүйтэй цэц булаалдав

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сэтгүүлч бүсгүйн асуултад эгдүүцэн, хашхичиж, зохисгүй үг хэлсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр “NPR” радиогийн өглөөний ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон аж. Энэ үеэр Мэри Лоуис Кэлли гэгч сэтгүүлч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын импичменттэй холбогдуулан Украины асуудлаар ямар байр суурь барьж байгааг нь төрийн нарийн бичгийн даргаас тодруулжээ.  Мөн тэрбээр Украинд суух АНУ-ын элчин сайд асан Мария Йовановичийг өнгөрсөн хавар эргүүлэн татсан хэрэгт та түүнээс уучлал гуйх ёстой гэж бодож байна уу? гэж асуужээ. Харин Майк Помпео “Би өнөөдөр ярих ёстойгоо ярьсан. Баярлалаа” хэмээн хариулт өгөхөөс татгалзсан аж.

Гэвч ярилцлагын цаг дууссаны дараа Майк Помпео сэтгүүлчийг хувийн өрөөндөө дуудаж авчран чанга дуугаар хашхичин загнажээ.  Мөн тэрбээр “америкчууд Украиныг тоох юм шиг байна уу? гэж асуугаад нэр бичээгүй газрын зураг дээрээс Украиныг олж заахыг сэтгүүлчээс шаарджээ. Сэтгүүлч Мэри Кэлли бол Кэмбрижийн их сургуулийг Европын судалгаагаар мастерын зэрэг хамгаалсан хүн тул Украиныг газрын зургаас төвөггүй заасан аж.

Эх сурвалж: Agence-France Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж