“Boeing” компани дэлхийн хамгийн том онгоцыг туршив

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

“Boeing” компани дэлхийн хамгийн том онгоцыг туршив

“Boeing” компани дэлхийн хамгийн том онгоцыг туршив

АНУ-ын “Boeing” компани дэлхийн хамгийн том нисэх онгоц гэгдэж буй хос хөдөлгүүртэй “777X” загварын анхны туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэжээ. “Boeing 777X” нисэх онгоц АНУ-ын Сиэтл хотоос хөөрч, дөрвөн цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн байна. Туршилтын нислэг өнгөрсөн долоо хоногт хүчтэй салхины улмаас хоёр удаа хойшилсон байв. Тус нисэх онгоцыг ирэх 2021 оноос Арабын нэгдсэн Эмират улсын агаарын тээвэрт ашиглаж эхлэх аж. 252 футийн урттай нисэх онгоцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч техникийн зарим доголдлоос болж хойшилсон юм. Тус нисэх онгоц нь “Boeing” компанийн амжилттай борлуулсан “777 mini” загварын том хувилбар аж. Тус компани 442 сая гаруй ам.долларын үнэтэй тус нисэх онгоцноос 309 ширхгийг амжилттай борлуулжээ.

“Boeing” компани 346 хүний амийг хөнөөсөн “737 Max” загварын нисэх онгоцны үйлдвэрлэлээ өнгөрсөн онд зогсоосон бөгөөд алдагдлаа нөхөхийг хичээж байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж