Анжелина Жолид 25 ажилтан хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Анжелина Жолид 25 ажилтан хэрэгтэй

Зургаан хүүхэд өсгөж хүмүүжүүлж буй  Анжелина Жолигын   2008 оноос түрээсэлж буй Франц дахь харш Chateau Miraval-д эмч, сувлагчдаас авахуулаад, харуул хамгаалалт, хүүхэд асрагч гээд нийт 25 ажилтан шаардлагатай болдог” гэж  Жолигын намтрыг бичиж буй  Эндрю Мортон номондоо өгүүлжээ. Түүний гэрт хүүхдүүдийг хардаг Вьетнам, Конгоос ирсэн дөрвөн хүүхэд асрагч,  гэр бүлийн нэг эмч, хоёр туслах, нэг тогооч, нэг үйлчлэгч, хоёр цэвэрлэгч, нэг жолооч, дөрвөн бие хамгаалагч, болон Францын армийн чөлөөнд гарсан зургаан харуул байдаг аж. 

Зохиолчын өгүүлснээр Жоли ээжтэйгээ багадаа таарамж муутай байсан хэдий ч хүүхдүүдээ хүмүүжүүлэх ээжийнхээ арга барилыг дуурайсан нь ажиглагддаг гэнэ.  Жолигын ээж охин нь эцгийгээ санагдуулам авиртай байсан тул нэлээн хөндий өсгөсөн аж. Тэрээр хүүхдүүдээ урамшуулахдаа наадаг од өгч шагнадаг бөгөөд дураараа авирлахад нь өгөхөө болино гэж сүрдүүлдэг гэнэ.

Жолигын ээж  Марчелин, аав Жон Войт нар 1976 онд салсан бөгөөд тэднийг ээж нь өсгөсөн юм.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж