Хятадын “The Lancet” сонинд нийтэлснээр тус улсад жилд 88100 орчим хүн ханиад, томууны вирусийн халдвараар нас бардаг ба нас баралт 1.6-2.6 хувьтай байдаг аж. Мөн нас барагсдын олонх нь 60 ба түүнээс дээш настай хүмүүс байдаг. Харин Хятадын Үхань хотод гарч, дэлхий дахиныг сандаргаад буй шинэ коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 51 хүн нас бараад байна. Одоогийн байдлаар коронавирусийн халдварын нас баралт нийт өвчлөгсдийн 3.1 хувь байгаа нь “SARS” (10 хувь) болон “MERS” (34 хувь) вирусийг бодвол хамаагүй аюул багатай байна.
Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвартай гурав дахь өвчтөн бүртгэгджээ. 51 настай эрэгтэй нэгдүгээр сарын 20-нд Хятадын Үхань хотоос ирсэн ба өчигдөр халдварын шинж тэмдэг илэрч эмнэлэгт ханджээ.
Халдварын голомт нь 11 сая хүн амтай Үхань хот болсон тул хөрш зэргэлдээ орших 7,5 сая хүн амтай Хуанганг хотод зах, кинотеатр, автозамууд, галт тэрэгний үйлчилгээ, нисэх буудлуудыг хаасан байна. Мөн Хэбэй муж бүхэлдээ карантины нөхцөл байдалд шилжжээ. Коронавирусийн халдвар одоогийн байдлаар АНУ, Франц, Балба, Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур, Австрали, Макао, Хонгконг, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг дэлхийн 14 оронд тархаад байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ