Багахангайн удирдлагуудыг шалгана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Багахангайн удирдлагуудыг шалгана

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Багахангайн удирдлагуудыг шалгана

Багахангай дүүрэгт өнгөрсөн долдугаар сараас эхлэн гараар аргаар алт олборлогчид хууль бусаар алт олборлож эхэлжээ. Асуудал улам даамжирсаар өнгөрсөн сарын 28 ны өдөр нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна.  Улмаар тус дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр хууль бусаар алт олборлогчдыг хүчээр зогсоох захирамж гарган, алт олборлох үйл ажиллагааг 30 хоногийн хугацаатай зогсоох, 24 цагийн хяналтанд байлгаж эхэлжээ. Өмнө нь яагаад хууль бусаар алт ухсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, шалгаагүй вэ гэдэг асуулт өнөөдөр олны анхааралд байна. Учир нь өнгөрсөн хугацаанд Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаад, үүссэн нөхцөл байдлыг яаралтай цэгцэлж, асуудлыг шийдэх үүргийг дүүргийн засаг даргад өгчээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос Багахангай дүүргийн засаг дарга захирамж гарган холбогдох хуулиас гадуур өөрөө шууд иргэдэд зөвшөөрөл олгож эхэлжээ. Ингэхдээ олгосон зөвшөөрлөө 10 хоногт дөрвөн удаа сунгаж, давхардсан тоогоор 18 нөхөрлөлийн 155 иргэн, 53 автомашинд зөвшөөрөл олгож, нийт 15 орчим сая төгрөгийн татварыг дур мэдэн авчээ.

Хуулиараа ямарваа нэг газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулах гэж буй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газарт хандаж, тусгай зөвшөөрлийг авах ёстой. Үүний дараа холбогдох яамдаас гаргасан шийдвэрийг үндэслэн иргэдийн хурал тогтоол гаргаж тэр тогтоолыг нь засаг дарга үндэслэн шийдвэр гаргах зарчимтай аж. Гэтэл Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны урдхан хэсэгт иргэд металл хайгч багажаар дур мэдэн хайгуул хийж, тухайн газраа шууд ухаж, алт олборлодог болсон байна.

Энэ чигээрээ иргэд дур мэдэж, засаг даргатайгаа хувилдан алт олборлоод байвал тухайн олборлолтын газрын хөрс эвдэгдэж, гүнзгий гуу жалга үүсэх эрсдэлтэй болжээ. Мөн нинжа нар хоорондоо газраа булаацалдаж,  маргалдах, зодолдох зэргээр үймээн, самуун дэгдээдэг байна. Энэ нь дахин хүний амь нас эрсдэх магадлалтай юм. Дээрээс нь гар аргаар алт олборлогчид ухаж, сэндийжсэн газраа нөхөн сэргээхгүй орхих болсон. Мөн тэднээс төвлөрүүлсэн 15 орчим сая төгрөг нь нөхөн сэргээлт хийхэд хүрэлцэхгүй зэрэг тулгамдсан асуудал олноор үүсчээ. Иймээс нийслэлийн удирдлагууд асуудлыг цэгцлэхийн тулд ашиг сонирхлын  зөрчилтэй байж болзошгүй, дүүргийн удирдлагуудын шалгахаар болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

123 2015-10-20 103.242.47.98

харинч эргээд нөхөн сэргээх бага ч гэсэн төлбөр хуримтлуулсныг нь зөвтгөмөөрдөө

зочин 2015-10-20 103.242.47.98

Сонгууль болох гээд айхтар сүрхий хүмүүс болох гээд ядчих юм. Энэ орлогч гээд байгаа нөхөр чинь 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлхээр горьлож яваа нэгэн гэж сонссон юм байна. Орлогч байхдаа ингэж их таргалж байгаа хүн УХ-н гишүүн болоод яанадаа хөөрхий. Ард түмний бүсээ чангалсан, дээд удирдлагуудын таргалсан 2 тэнцэхээр барах уу байнадаа.

зочин 2015-10-20 103.242.47.98

Тэр бүү хэл дархан цаазтай газраа ухуулчихаад юу ч хийж чадаагүй байж харинч Багахангай дүүргийн удирдлагууд 155 иргэнээ тодорхой зохион байгуулалтанд оруулж чадсан байна. Засаг даргатайгаа иргэд хуйвалдсан гэж ингэж хүний нэр төрд халдаж болох уу.

тэнэгүүд 2015-10-20 103.242.47.98

орлогч нь ийм тэнэг юм чинь бусад дарга нь бүр долоон дор байгаа байхдаа

Зочин 2015-10-20 103.242.47.98

Энэ асуудлын цаана хичээн айлын амьдрал байгаа болдоо. Эдийн засгийг хямруулж ийм аймаар болгочихоод харин ч иргэдэдээ тусласан юм бишүү

зочин 2015-10-20 103.242.47.98

Хийж байгаа нэгнээ дандаа ингэж элдэвлэж байдагаа болимоор юм. Зүгээр орхисон бол газар нь эддэгдээд таван цаасны татвар ч үгүй л байж байгаа ш дээ Хөөрхий бас болгох гэж үзсэн л байна даг

Зочин 2015-10-20 202.72.245.122

Хараа хяналтгүй нинжа нарыг хяналттай болгосон сайн ажилласан байна. Бусад алт гарсан газрууд яаж байгаа билээ, ядаж нинжа нарыхаа учрыг олж чадаж байгаа билүү балгас л болгож байгаа юм биш үү

Зочин 2015-10-20 202.72.245.122

энэ балай орлогч бүр хэтэрхий идээд байгаа юм биш үү

liza 2015-10-20 103.242.47.98

Helj yrij bga ni bnaa bn. ene orlogch gd bga hvn ni.

liza 2015-10-20 103.242.47.98

Helj yrij bga ni bnaa bn. ene orlogch gd bga hvn ni.

44444444444444 2015-10-20 203.169.48.142

БАГА НУУРТ ЯЛАГДСАН АА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨЧ

Зочин 2015-10-20 202.180.220.72

Нам дагасан энэ аймшигтай этгээдүүдээс яаж салах вэ

Зочин 2015-10-20 103.229.120.248

Heterhii duraaraa aashilj bn daa . Uls eh oron maani bvten baigaasai daa . Yana daa

Зочин 2015-10-20 150.129.141.2

Haraa hyanaltgui duraaraa durgisan humuusiig alban esnii bolgon ulsad tatwar towloruulsen bn. yu ni muu bgaan. Haraa hyanalttai bolj, mon tatwar awdag bolson bn

Зочин 2015-10-20 103.229.120.234

Ард түмний турсан, Засаг даргын орлогчдын таргалсан тэнцэж байна даа, кккк

МАн уудуу 2015-10-20 202.179.20.99

Дүүрэг гэхэд хэцүү газар шүү дээ, хотын нэг 16 давхар байгшин дахь хүнээс цөөн хүн амтай байх шүү

зочин 2015-10-20 103.242.47.98

16 давхар байшинд 4000 хүн багтах уу жоохон ч гэсэн эрүүл ухаанаар бодооч