Коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

Коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барав

Коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барав

Шинэ коронавирус халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас баржээ.

БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.  БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.
1. Гараа тогтмол савандаж угаах,
2. Амны хаалт заавал зүүх,
3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх,

 

 

Э.АРИУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж