15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна

15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна

Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн байдлаар 15.162  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлжээ. Энэ нь мэдүүлэг гаргах үйл явц 36,2 хувьтай байна гэсэн үг юм. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дорнод болон Завхан аймгийн ЗДТГ, ИТХ  зэрэг  байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, агентлагийн дарга 5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 3, бусад 3,  нийт 13 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь хамгийн бага үзүүлэлт бөгөөд 4,3 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж