Дүрслэх урлагийн музейд “Нууцын эзэн” дэлгэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Дүрслэх урлагийн музейд “Нууцын эзэн” дэлгэгдэнэ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэх “Нууцын эзэн” үзэсгэлэнгийн тов тодорчээ. Үзэсгэлэнгийн нээлт аравдугаар сарын 26-ны 12.00 цагт болж, нэг сарын хугацаанд үргэлжлэх аж.

Үзэсгэлэнд оролцож буй нийт үзмэрийн 94,9 хувийг анх удаа сан хөмрөгөөс гаргаж, үзэгчдийн мэлмийг баясгах гэж байна.

Монголчууд эртнээс өдгөөг хүртэл бурхадын дүрийг ухаанаа ширгээж, мутраан цуцааж, ураа шингээн дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдах цуглуулгын ихэнх хувийг шашны холбогдолтой цуглуулга эзэлж байна.

Бурхны шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг.

Эдгээр бурхдын хоёр дахь бурхан нь “Очирваань” нэрээр нь илүүтэй мэддэг “Нууцын эзэн”-ийг сонгон, зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр бүтээлүүдийг эрхэм үзэгч танд дэлгэн, толилуулж байна. XV зууны үеэс эл бурханыг хамаг бурхадын эрдэм ухааныг өөртөө хураасан, хамаг муу бүхнийг дарагч, их хүчтэн хэмээгээд Отгонтэнгэр хайрханд орших Монголыг даасан их сахиус, Их Чингис хаанаа Очирваанийн хувилгаан хэмээн өргөн дэлгэр шүтэж ирсэн билээ.

Б.ЭНХ

ЭХ СУРВАЛЖ: Дүрслэх урлагийн музей

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж