Зам тээврийн ослоор 20 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 20 хүн гэмтжээ

Зам тээврийн ослоор 20 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрч буй долоо хоногт нийт 1099 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс 866 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл юм байна. Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, 20 хүн гэмтэж бэртсэний 4 нь хүүхэд байгаа аж. Мөн хяналт шалгалтын үеэр 61 согтуу жолоочийг илрүүлснээс, 11 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсныг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17.6 хувиар, тус тус өсч, гэмтсэн хүн 4.7 хувиар, хүний амь насаа алдсан осол дөрөв дахин буурчээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж