Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо | News.MN

Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо

Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо

Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо

Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит бус шуурхай хурал хуралдлаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын талаар болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, шинэ коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ.

Ээлжит бус шуурхай хурлаас НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шаардлагатай хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах,
  2. Эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоох, өвчтөний сахиур, эргэлтэнд зохицуулалт хийх,
  3. Эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, амны хаалт, гар угаах, халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэх,
  4. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,

Түүнчлэн НЭМГ-ын хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, орлогч нарт утсаа 24 цагаар нээлттэй байлгах, яаралтай мэдээ мэдээллийг цаг тухай бүрт авч, хариу мэдэгдэж байх талаар үүрэг өглөө.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-01-26 103.111.68.3

Бага насны хүүхдүүдийн тоглооомын газрууд бүгд ажиллаж байна. Жиш: Хүннү мойл, Оргил худалдааны төвийн 3 давхарт , хүүхдийн кини театрууд энэ бүгдийг хаагаач. Эцэг эхчүүд ч хүртэл хүүхдээ дагуулаад хоолны газар , тоглоомын газруудаар яваад байдагаа болих хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-01-26 202.179.24.150

Энэ жилийн цагаан сарыг хязгаарлах хэрэгтэй.Цагаан сараар орж гарах энэ их хөдөлгөөнийг зогсоох шаардлагатай.Айл өрхүүд гэр гэртээ золгож амрах нь туйлын зөв шийдэл болно.

Avatar

МӨӨГИЙ 2020-01-26 103.240.241.110

ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГА БОЛЖ БАЙНА БӨХ БАРИЛДАЖ Л БАЙНА НАЙР ХУРИМ ТӨРСӨН ӨДӨО БОЛЖ Л БАЙНА ЯГ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНАА ҮЗВЭР ТОГЛОЛТ ЮМ УУ ЮУГ ЮУГ ГЭДГЭЭ ТДОРХОЙ ЗААГААЧ

Avatar

Зочин 2020-01-26 64.119.23.75

2 сарын 1-ний Аравт тоглолтын тасалбар авчихсан яахуу

Avatar

Зочин 2020-01-26 202.179.26.34

Энэ мэдээнд чинь "Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо" гэсэн нэг ч үг үсэг алга. Ямар учиртай гарчиг вэ… Энэ мэдээ бичээд байгаа улсууд юу бичиж байгаагаа ойлгож байгаа болов ууу. "Редакторууд" нь мэдээг умшдаггүй юм шиг байна.

Avatar

хэхэ 2020-01-26 64.119.27.68

Угаасаа монгол хэлний найруулга зүй таг юмнууд ажилладаг болчихсон… Дээр нь байгаа дарга, редактор бүгд адилдаа адил, алдаа байгаа эсэхийг ч ялгах чадвар мэдлэггүй. Өөрсдөө болсон гээд л бидэн рүү шууд түлхэнэ. Таавар таалгах мэдээ л явуулна. Тааж ойлго гэсэн үг. Ойлгохгүй бол хохироод үл… гүйцээ

Avatar

zochin 2020-01-26 202.9.47.13

Kontsert, hural tsuglaaniig zogsooloo gj oilgoh y? Yag yu gsn yg ym bol?

Avatar

иргэн 2020-01-26 202.179.24.249

ямар Ойлгомжгүй юм бичдэг юм вэ, Олон нийтийг хамарсан Үйл ажиллагааг хорилоо гэжчихээд Эрүүл мэндийн Удирдах ажилтангууд даа зөвөлгөө өглөө гээд бичсэн байх юм, оЛОН НИЙТИЙН үЙЛ АЖИЛЛАГАА ГЭЖ ЧУХАМ ЮУГИЙН НЬ ХЭЛЭЭД БАЙГААГ ОЙЛГОСОНГҮЙ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж