Хятад улсад олон хүний амийг авч одсон коронавирүсээр өвчилсөн хэдэн арван өвчтөн эдгэсэн сайн мэдээ Бямба гариг (2020.01.25)-т ирлээ. Энэ өдөр Хятадын хэвлэлүүдэд шинэ вирүсээр өвчилсөн 38 хүн эдгэсэн талаар мэдээлж байна.
БНХАУ-ын Үхань хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирүсээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчлөлийн тохиолдол 1300-д, амиа алдагсдын тоо 41-т хүрээд буй юм. Шинэ вирүсийн голомт болсон тус хотод олон зуун эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр, шөнөгүй ээлжээр ажиллаж байгаа ажээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебреисус “Коронавирүс нь Хятад улсын хувьд “онцгой байдал”. Энэ нь дэлхийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болзошгүй ч одоохондоо ийм хэмжээнд тулаагүй байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: RT
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ